ТАВАНТОЛГОЙН УУРХАЙ БОЛ ОРОН НУТАГТАА ХӨГЖЛИЙН ДАВУУ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОДОГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 48 секунд
ТАВАНТОЛГОЙН УУРХАЙ БОЛ ОРОН НУТАГТАА ХӨГЖЛИЙН ДАВУУ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОДОГ

ТАВАНТОЛГОЙН УУРХАЙ БОЛ ОРОН НУТАГТАА ХӨГЖЛИЙН ДАВУУ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОДОГ

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түвшинбаяртай ярилцлаа. Тэрээр тус аймгийн ЗДТГ-ын даргаар, мөн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын даргаар ажиллаж байсан юм.

-Сайхан намаржиж байна уу, юуны өмнө уншигчдад та өөрийгөө танилцуулах уу?

-Би Өмнөговь аймгийн унаган иргэн. 2008-2016 онд Өмнөговь аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын даргаар найман жилийн хугацаанд ажилласан. Мөн энэ хугацаанд аймгийнхаа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан. Энэ хугацаанд орон нутгийнхаа хөгжил дэвшил, “Тавантолгой” ХК-ийнхаа үр ашигтай ажиллах  үйлсэд өөрийн чадах чинээгээр зүтгэсэн гэж өөрийгөө боддог.  Манай аймаг, орон нутагт хамгийн их үр өгөөжөө өгч буй “Тавантолгой” ХК маань õàãàñ çóóí æèëèéí ò¿¿õтэй уурхай. Óóë óóðõàéí ñàëáàð òýð äóíäàà “Тавантолгой” уурхай нь Ìîíãîë óëñûí óóë óóðõàéí ñàëáàðûí ¿¿ñýë õºãæëèéã ýõë¿¿ëñýí áèëýý.          Òºâëºðñºí òºëºâëºãººò эдийн засгийн îí æèë¿¿ä, çàõ çýýëèéí õÿìðàëûí ¿å, ºì÷ õóâü÷ëàë,  ñàëáàðûí îðãèë ìàíëàéëûí ¿å á¿ãäèéã ¿çсэн ч өнөөдрийг хүртэл ¿éë àæèëëàãààãàà òàñàëäóóëàëã¿é àæèëëàæ èðñýí ууган уурхай. Ýíý áîë áèäíèé, өмнөговьчуудын хамгийн òîì áàõàðõàë. Òàâàíòîëãîé óóðõàéí àæèë÷èä îðä ãàçðûã àíõëàí ýçýìøèæ ¿éë àæèëëàãààãàà ýõë¿¿ëñýí, îðä ãàçðààñ àíõíû í¿¿ðñ ýêñïîðòûã ýõë¿¿ëñýí, êîêñ ãýäýã á¿òýýãäýõ¿¿íèéã Ìîíãîë óëñàä àíõëàí ¿éëäâýðëýæ ýõýëñýí ãýýä аíõíû ãýõ òîäîòãîëòîé ò¿¿õýíä òîäîîð áè÷èãäýõ îëîëò àìæèëò áèäýíä áèé.

-Таныг ТУЗ-ын даргаар ажиллаж байх үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан хэцүүхэн үе таарч байсан?

-2012-2016 он бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан, эдийн засгийн хямралын жилүүд таарсан. “Тавантолгой” ХК-ийн коксжсон нүүрсийг авах худалдан авагч олдохоо больчихсон үе байлаа. Энэ үед “Тавантолгой” ХК-ийн ТУЗ, удирдлагууд ажилчид энэ уурхайгаа уналтанд оруулчихгүйн тулд онцгой анхаарал тавьж ажилласан.  200-аад ажилчдаасаа нэг ч хүн халаагүй. Хамгийн их уналттай 2016 онд гэхэд л бид 587 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Нүүрс ашигтай байх үед, үнийн өсөлттэй байхад уралдаж үнийн саналаа хэлдэг байсан Хятадын компаниудаас нэг нь ч нүүрс авахаа больчихсон. Бид нар өөрсдөө санал тавьдаг ийм л хүнд үе байлаа. Тэд нарын ч буруу биш л дээ. Гангийн үйлдвэрлэл уначихсан, коксжсон нүүрсний хэрэглээ байхгүй болчихож байгаа учраас аваад ашиггүй тул худалдан авагч талууд олдохоо больсон үе байлаа. Хятадын олон компаниудад хандсан ч нааштай хариу сонсдоггүй ийм л хүнд хэцүү цаг үе байлаа. Тэгэхээр энэ үед бид нар ашиг орлого олохоосоо илүүтэй уурхайгаа хөл дээр нь  авч үлдэх ийм хариуцлагатай цаг үетэй тулгарсан. Удирдлагуудын удаа дараагийн яриа хэлцлийн үр дүнд урд хөршийн ганц нэг компани өөрсдөдөө ашиггүй ч гэлээ багахан хэмжээгээр нүүрс авч байсан. Ингээд уурхайн ажилчдаасаа нэг ч хүн халаагүй, нэг ч өдөр зогсохгүй ажилласаар ямар ч байсан эдийн засгийн сэргэлттэй үе хүртэл тогтоож ирсэн байдаг.

-Харин одоо бол коксжсон нүүрсний зах зээлд өөрийн байр сууриа олсон нь тэр үеийн хичээл зүтгэлийн үр дүн байх?

-“Тавантолгой” ХК бол үндэсний үйлдвэрлэгч компани. Үндэсний үйлдвэрлэгч, татвар төлөгч  топ 10 компанид сүүлийн хориод жилийн турш  тасралтгүй шалгарч байгаа бахархалтай компани. Нүүрс хүнд хэцүү цаг үед ч татвараа төлж л байсан, зах зээлийн таатай үед ч шалгарч байсан ийм л компани. Орон нутгийн “Тавантолгой” ХК ямар нэгэн гадны хөрөнгө оруулалтгүй, үндэсний компани. Улсад, орон нутагт, аймагтаа татвар төлдөг үндэсний үйлдвэрлэгч компани манай улсад “Тавантолгой” ХК-иас өөр байхгүй. Харамсалтай нь сүүлийн үед аливаа бизнесийг улстөртэй холбож, ажлыг нь  хязгаарлаж буйд сэтгэл дундуур явдаг.  Улстөр бизнес рүү ороод ирэхээрээ аливаа үйл ажиллагааг нь хязгаарладаг. Ялангуяа уул уурхайгаа л зөв аваад явчихмаар байгаа юм. Улстөр ороод, ашиг сонирхлын зөрчил нь илрээд, хэсэг хүмүүсийн эрх ашгийн төлөө үйлчлээд ирэхээрээ ямар ч салбар сөгдөнө. Зөвхөн уул уурхай гэлтгүй төмөр зам, дэд бүтэц гээд олон салбарыг харж байхад  улстөр ороод  ирэхээр ажил явахаа больдог. Гэтэл үүний цаана улс орны хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлдөг. Үүний нэг жишээ “Тавантолгой” ХК боллоо.

-“Тавантолгой” ХК их хэмжээний нүүрс хулгайгаар гаргасан хэмээн нийгэмд дуулиан болсон. Үнэхээр олон мянган тонн нүүрсийг хулгайгаар зөөх боломж байгаа юу. Та ТУЗ-ын дарга байсан хүний хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-“Тавантолгой” ХК-ийн 51 хувийг орон нутаг эзэмшдэг. Тэгэхээр энэ уурхайн үр өгөөжийг өмнөговьчууд хамгийн их хүртдэг. Өмнөговьчууд ч энэ уурхайгаа хайрлаж, нутаг орныхоо байгалийн баялгийг нутгийнхаа ард түмэнд өгөөжтэй, хүртээмжтэй ашиглахын  төлөө ажиллах ёстой гэж боддог.  Гэтэл сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд дэндүү хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь үнэхээр харамсалтай байна. Түүний яриад байгаа шиг 260 мянган тонн нүүрсийг хулгай хийж авна гэдэг хэцүү. Яаж ч бодоод миний санаанд ерөөсөө багтахгүй байгаа юм. 2600 биш, 26000 биш бүр 260000 тн нүүрсийг нэг улсын хил дамжуулаад нөгөө улс руу оруулна гэдэг тэрэн шиг худлаа зүйл байхгүй ээ. Монгол улс гэдэг энэ тусгаар улсад чинь хил, гааль, тагнуул, мэргэжлийн хяналт гээд олон төрийн байгууллага ажиллаж байдаг. Энэ их нүүрсийг яаж улсын хилээр гаргасан байх уу. Монголоор гаргалаа гэхэд хил гаалийн асар өндөр хяналттай Хятадын гааль ямар ч бүртгэл, мэдээлэлгүй тосоод авах хэрэг үү. Хятад хяналт, шалгалтын  маш хатуу тогтолцоотой улс. Бүх газар, нэгждээ авлига, хээл хахуультай хатуу тэмцдэг улс. Си Жинь Пин дарга “Барыг ч намнана, батганыг ч намнана” гэсэн уриа лозунг дэвшүүлж гарч ирээд, улс эх орныхоо төлөө намын нөхөд, найз нөхөд, авлигачдыг, үндэслэлгүй баяжсан нөхдийг хөрөнгө, орлогыг нь шалгаад маш хатуугаар хариуцлага тооцож байхад үүний хажуугаар гаргаад явуулчихдаг төрийн байгууллага гэж Хятадад хаа ч байхгүй. Тэгэхээр ТУЗ-ын даргаар цөөнгүй жил ажилласан хүний хувьд хэлэхэд, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх энэ асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй санагддаг.

-Нүүрсээрээ хиллэж буй хоёр компани нь хоорондоо ойлголцчихоод байхад ямар зорилгоор тэрээр ийнхүү нутгийнхаа нэр хүндтэй компани руу халдах болсон юм бол?

-Хоёр уурхайн хооронд хиллэсэн олборлолтын лиценз нь см-ийн шугамаар татчихсан цагаан зураас шиг юм байдаггүй юм аа. Нүүрсээрээ хиллэж буй хоёр уурхайн хувьд маргаантай асуудал гардаг. Энэ бол гэхдээ тийм том маргаан биш. Хөрс хуулалт, олборлолт, ашиглалтаа явуулахад өөрийн эзэмшлийн талбайгаас авах нүүрсээ ухахын тулд хөрш зэргэлдээ компанийхаа эзэмшил газарт техник хэрэгслээ байрлуулахаас эхлээд хамтран ажиллах зайлшгүй шаардлага гарна. Инженер техникийн ажилчид  мэргэжлийн хүмүүс нь хоорондоо сайн ярилцаад,  тооцож гаргаад, нэг нэгийнхээ эзэмшил нутаг руу орж ажиллахаас өөр арга байхгүй. Манайхаас тэд гарсан, орсон гэдгээ нарийвчилж тооцоод, харилцан ажиллах л хэрэгтэй. “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хооронд үүссэн зөрчил байгаагүй, байх ч үгүй. “Айл хүний амь нэг саахалт айлын санаа нэг” гэгчээр хамтарч ажиллаж байгаа ийм л хоёр компани. Асуудал гарлаа гэхэд дор бүрээ хоёр талаасаа инженер техникийн болон мэргэжлийн хүмүүсээ оруулаад л шийдээд явчихдаг. Тэгэхээр Л.Энхболд гишүүний яриад байгаа шиг нүүрсний хулгай гэх асуудал угаасаа байхгүй. Эзэнгүй талд ууттай юм хэвтэж байхыг аваад явж байгаа юм шиг ярьж буй нь утгагүй асуудал. Ер нь Өмнөгоовь аймгийн иргэн, төрийн түшээ хүмүүс орон нутгийнхаа ард иргэдэд хүртээмжтэй, өгөөжтэй байгаа байгалийн баялгийг цааш нь  яаж хөгжүүлэх, дэмжих талаар санал санаачилга гаргаж явах болохоос бус “Энд ийм нэг хулгай гарчихаж” гээд гүтгээд яваад байх нь зохимжгүй. Аливаа бизнест, төрийн байгууллагад улстөр орчихоор л ямар ч ажил урагшаа явдаггүй, намчирхдаг, талцдаг, бие биеэ гүтгэдэг ийм нөхцөл байдал руу ордог. Миний бодлоор, энэ бүхний цаана хэн нэгэн юм уу тодорхой хүмүүсийн ашиг сонирхол яваад байна гэж харж байгаа. 

-Л.Энхболд гишүүний мэдэгдлийн дараа “Тавантолгой” ХК-д мэргэжлийн байгууллагуудын  хяналт шалгалт орж, уурхайн үйл ажиллагааг хоёр сар гаруй зогсоосон. Үүнээс болж багагүй хохирол учирсан. Гэвч өнөө хэр энэ хохирлын талаар тэрээр ярьдаггүй?

-Л.Энхболд гишүүний буруу ташаа мэдээллийн дагуу “Тавантолгой” ХК-д мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн маш олон хяналт, шалгалт орсон. Үүнээс болж уурхайн үйл ажиллагаа хоёр сар зогссон. Ингэж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан уурхай улстөржсөн асуудлаас болж хоёр сар зогсоно гэдэг улс орны эдийн засагт маш хохиролтой. Мөн уурхайдаа ч хохиролтой. Уул уурхайн ажил гэдэг тасралтгүй ажиллаж байдаг онцлогтой. Жил, сараар төлөвлөгөөгөө гаргаад, уул уурхайн олбор­лолтынхоо хажуугаар хөрс хуулалтаа хийнэ, нүүрс тээвэрлэлтээ хийнэ, улирал, сар, өдөр тутмаар төлөвлөчихсөн байсан олон ажлууд тэр хэрээр хойшлогдоно.  Гэтэл таг зогсоочихоор ямар их хохирол учирч байгааг өдрөөр, сараар тооцоод үзэхээр хичнээн их боломж, улсад төлөх хичнээн их татвар саатсан бэ гээд тооцоод үзвэл асар их тоо гарна. Энэ алдагдлыг одоо хэн хариуцах вэ? Хэрвээ энэ хариуцлагыг тооцож чаддаг бол маш их мөнгөн тоо гарна. Зах зээлийн таатай нөхцөл бүрдээд коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ сайжирсан үед бол “Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг 60 гаруй тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс  орон нутаг 51 хувийг нь эзэмшдэг учраас 30 гаруй тэрбум төгрөгийн  ногдол ашиг болон орон нутагт хуваарилагддаг .Энэ мөнгөөр орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хөгжил дэвшлийн асуудал тэр хэмжээгээрээ урагштай явна. Тэр хэрээр улсад төлөх татварын орлого нэмэгдэнэ. Энэ бол эдийн засгийн хувьд маш том үр өгөөж. Орон нутаг 51 хувийг эзэмшдэг гэдгээрээ  орон нутагтаа хөгжлийн давуу байдлыг бий болгодог ийм уурхай. Иймд энэ уурхайгаа илүү их хайрлаж, төрийн түшээ нь ч тэр, малчин, ажилчин, өндөр настан хэн нь ч бай бүгдээрээ энэ уурхайгаа  үр ашигтай ажиллуулах юм сан,  хэвийн байдлыг нь хангаж байх юм сан гэсэн сэтгэл гаргаж байх хэрэгтэй гэж боддог.

-Уурхайн үйл ажиллагаа зогссоноос болж тэр хэрээр хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг буурсан. Хувьцаа эзэмшигчид энэ асуудалд хэрхэн хандсан бол?

-”Тавантолгой” ХК 50 гаруй сая хувьцаатай. Үүний 51 хувийг нь орон нутаг эзэмшиж, үлдсэн 49 хувийг нь иргэд, аж ахуйн нэгж эзэмшиж байгаа. Л.Энхболдын хариуцлагагүй мэдэгдлээс болж уурхайн үйл ажиллагаа зогсоход  бүх л хувьцаа эзэмшигч санаа нь зовж байсан. Одоо хүмүүс юмыг ойлгодог болчихоод байгаа. “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа сайн байвал улсад ч, орон нутагт ч,  хувьцаа эзэмшигчдэд ч үр өгөөжтэй юм гэдгээ ойлгочихсон. Хоёр гурван сараар уурхай зогсчихоор бүх орлого, бүх ногдол ашиг буурах нь ээ гэдгийг хүн бүр ойлгож байгаа. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн сэтгэл санаанд хүртэл сөргөөр нөлөөлсөн. Тэд гэхдээ ашиг орлого гэхээсээ илүүтэй уурхайн хэвийн байдалд санаа зовж байсан. Нэг үеэ бодвол манай ард иргэд зөв, буруу юм ярьж байгааг  ялгахтайгаа болчихсон нь сайшаалтай.

“Тавантолгой” ХК-ийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байсан гишүүн маань өөрөө жирийн ард иргэдийн жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх сангаас  удаа дараа зээл авсан нь олонд ил болсон. Энэ бол бид нар таамгаар ярьж байгаа бус, Монгол улсын хууль хяналтын байгууллагууд нь шалгаад тогтоочихсон асуудал. Манай төр, засгийн албан тушаалтнууд мэдээлэлд ойр байгаа боломжоо ашигладаг юм уу эсвэл ажил албан тушаалынхаа нэр нөлөөгөөр ч юм уу ЖДҮХС-гаас маш их хэмжээний мөнгө төгрөг авсан нь илчлэгдсэн. Улсын ерөнхий прокурор нь ЖДҮ авсан гишүүдийг чуулганы танхимд зарлаад “Энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой” гэж хэлсэн шүү дээ. Л.Энхболд гишүүний хувьд жирийн иргэдийн боломжийг хумсалж авсан энэ мөнгөөрөө аймаг, орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлдэг ч юм уу бүтээн байгуулалт ч юм уу ямар нэгэн зүйл хийгээгүй. Өөрийн өр зээлээ төлсөн болох нь тогтоогдчихоод байгаа. Үүнийгээ ч өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр улс эх орондоо хохирол учруулж буй эдгээр хүмүүстээ хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөртөө харамсалтай нь Монгол Улсад хариуцлага тооцдог байдал алга болж. Би ирээдүйгээ гэрэл гэгээтэй хардаг. Ийм шударга бус зүйлтэй тэмцэж, хариуцлага тооцдог үе ирнэ гэдэгт итгэлтэй байдаг.

Ж.Батзандангийн ахын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Ж.Батзандангийн ахын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.