Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 45 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 17. Мягмар гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын 27. Ангараг гараг. Булаагч одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Нэр өнгө. Шүтэн барилдлага Огторгуй. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөоөг муу нөлөөтэй. Эл өдөр  гэмтнийг гэсгээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр таваих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь  бар, луу морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

 

* * *Өрнийн зурхай * * * 

 

Хонь (3/21-4/19)

Аюултай өдөр. Шинэ харилцааг хязгаарлах байдлыг ерөнхийд нь дүгнэх, өөрийн бололцоонд үнэн зөв хандахыг одод зөвлөж байна. Таниас шалтгаалахгүйгээр ашигтай захиалга алдах зэрэг санхүүгийн алдагдал хүлээх, урьдчилан тооцоолоогүй зардал гаргах зэрэг нь илүү бодитой байна. Магадгүй шинэ танилтай болж мэдэх боловч асуудал болж таныг өөрийгөө шинэчлэн, дотоод эрх чөлөөгөө олж авахад саад болно. Орой нь ойрын хамаатны хэн нэгэнтэй хэрэлдэнэ. Гэр бүлийн гишүүн байж болно.

Үхэр (4/20-5/20)

Зочид болон төрөл төрөгсөд тань айлчлах бололтой. Гэрийн хаалгаа нээлттэй байлгаарай. Хүрэлцэн ирэгсдийн айлчлал нь яршиг түвэг учруулахгүй, харин ч танд таатай байх болно. Ахмад настнуудтай маргалдаж зөрчилдөхөөс зайлсхийхийн тулд дээд зэргийн тэсвэр тэвчээрийг гаргаж, таарч тохирох арга ажиллагааг сонгож хэрэглээрэй.

Хамтатгах (5/21-6/21)

Хэн нэгэнтэй шинээр танилцах нь тааламжтай байх хэдий ч илүүтэй ядаргаа, урам хугаралтыг авчирна. Энэ нь ялангуяаихэрийн ордны эмэгтэйчүүдэд хамаарна. Мэргэжлийн салбарын ажил хөдөлмөрт идэвхи чармайлт гарган ажиллахгүй байхыг ихэрийн ордны эрчүүдэд зөвлөж байна. Хэт их ачаалал, хичээл зүтгэл тань тэгтлээ их сайхан үр дүн авч ирэхгүй бололтой.

 Мэлхий  (6/22-7/22)   

Ачаалалтай, хоёрдмол өдөр. Сайн танихгүй хүмүүстэй зөрчилдөхөөс зайлсхий. Нарийн заль мэх нь таны хувийн болон ажил хэргийн бүхий л харилцаанд тус дэм болно Таны эрч хүч ажлын эцсийн үр дүнд эерэгээр тусах ба эхлүүлсэн бүхэн тань амжилтад хүрэх болно. Магадгүй ойр дотны хэн нэгэнтэй хүндрэлтэй байсан харилцаа арай аядуу зөөлөн болж өөрчлөгдөнө.

Арслан (7/23-8/22)   

Таны хүч, хатан зоригийг хувь заяа дахин сорьж байгаа мэт санагдана. Ажлын ачааллаа дийлэхгүй, бүтээмж буурах, уурлаж ундууцах үзэгдэл ажиглагдах байх. Шүүмжилсэн өнгө, хандлага нөхцөл байдлыг бүр хурцатгаж магадгүй. Гэхдээ та ажил хэрэгч чанар, муу санадаггүй зангийнхаа ачаар харилцааг хэвийн болгоно. Өнөөдөр эсрэг хүйсний хүмүүстэй яриа нийлэхгүй байх. Таны амьдралаас олж авах зүйл хязгааргүй бөгөөд түүнийг эрэн хайх сэтгэлээ нээн гарга.

Охин (8/23-9/22)    

Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Санхүүгийн асуудлууд нь таныг орхихгүй олон тааламжгүй зүйлсийг авчирна. Гол нь дотоод тэнцвэрт байдлаа хадгалж хууран мэхлэгдэхгүй байх нь чухал. Эцсийн шийдвэрийг гаргахгүй байх хэрэгтэй. Эс тэгвээс дараа нь харамсаж магадгүй. Энэ өдрийг хамгийн ойр дотны хүмүүстээ зориулах хэрэгтэй. Өдрийн 2-р хагаст өвчин тусч мэднэ.Энэ нь ихээр хүндэрч мэднэ. Хэрвээ мэргэжлийн тусламж авахгүй бол аюултай байдалд орж болох юм.

Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр та ажил хэргийн санал хүлээж ажил хэргийн хамтрагчидаа итгэх өдөр. Санхүүгийн амжилтанд та зөвхөн тэдний тусламжтайгаар хүрэх болно. Өнөөдөр таныг нэр хүндэд хүрэх хүчтэй тэмүүлэл хүлээж байна. Боломжууд нээлттэй байгаа тул та бүхий л хүчээ дайчлан ажиллахад л болно.
 

Хилэнц (10/23-11/21)   

Аюултай өдөр. Гэнэтийн холын мэдээ таны төлөвлөгөө болон амьдралд чухал эргэлт хийж болзошгүй. Бүх зүйл ихээхэн хүч хөдөлмөр зарцуулна. Бодлогогүй үг болон үйлдлээс зайлс хий. Томоохон хэмжээний бэртэл, алдагдал болон төлөвлөөгүй зардал гаргана. Тиймээс жижиг зүйлээс эхлэн бүгдийг шалгаарай. Явган зорчигч болон жолооч нар болгоомжтой замд оролцоорой. Магадгүй аваар осол гарч болзошгүй. Өндөр настангууд гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна.

Нум (11/22-12/21)    

Хүнд, аюултай өдөр. Хамтрагч, гэр бүл, найз нөхдийн хоорондох харилцаанд бат бөх чанар шалгагдах болно. Хуримтлагдсан ажил хэргийг яаралтай дуусгах шаардлага гарна. Ухаан санаагаа тевлөрүүлж хэрэггүй зүйлд хүчээ бархаас сэргийл. Шинэ төсөл хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээрийг дуусгахааас зайлсхий. Илүү тааламжтай цаг үе ирэхийг хүлээ.
 

Матар (12/22-1/19)   

Шүүмжлэлтэй өдөр. Ихэнх хүмүүсд зөрчилдөөнтэй байна гэхдээ үүнд сэтгэлээр бүү унаарай. Урьд нь маргалдсан найз нөхөдтэй чинь холбоотой байх болно. Аливаа тэмцэл маргааныг эвийн журмаар шийдэх нь алс хэтдээ хэн хэндээ амар байдгийг санах хэрэгтэй. Дэмий зүйлд мөнгө бүү үрээрэй учир нь санхүүгийн хүндрэлд орж болзошгүй байна. Ойр дотнын эсвэл хуучны танил тань өнөөдрийн таагүй байдлаас гаргах болно. Үнэ цэнтэй амралтын талаар бүү мартаарай.

Хумх (1/20-2/18)   

Эрсдэлтэй алхам худалдаа наймаа хйихэд тааламжтай өдөр. Бүх зүйл таны нэр хүндийг өргөхийн төлөө байх болно. Таны бодлыг мэдэхийг хүссэн хүмүүс таныг анхааралгүй үлдээхгүй. Таны шийдэмгий зан мөн өөрийн арга барилаар ажилд хандах хандлага тань хувийн амьдрал болон ажилд амжилт авчирна. Хайртай хүнтэйгээ уулзах, романтик болзоонд явахад тааламжтай.

Загас (2/19-3/20)

Өнөөдөр ажил албаны хэрэг болон хувь хүн хоорондын харилцаа танаас маш их анхаарал, тэсвэр тавчээр, эмх цэгцийг шаардах боловч амжилттай байх нь хуурмаг байна. Өнөөдөр та ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргах бололтой. Түүнчлэн маш ашигтай ажил хэрэгч санал хүлээн авах магадлалтай. Ойр дотны хүний өгсөн зөвлөгөө маш чухал. Зөвхөн өөрийн асуудал, азгүйтэлийг анхаарах гээд хэрэггүй. Та өөрийн гэр бүлийн ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаараарай.

 

ТӨрийн байгууллагын их хэмжээний авлигын сҮлжээг “Би Жи Би Жи” ХХК илЧилж байна
ТӨрийн байгууллагын их хэмжээний авлигын сҮлжээг “Би Жи Би Жи” ХХК илЧилж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.