Г.Ундармаатай усны дусал шиг адилхан Анун
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Г.Ундармаатай усны дусал шиг адилхан Анун

Г.Ундармаатай усны дусал шиг адилхан Анун

Говь-Алтайн сэргэлэн нүдэн жүжигчин Г.Ундармаа яг нарийндаа урлагийнхнаас улс төрд хамгийн ойр байсан хүн. Эмнэлгүүдийг тохижуулж эрвийх дэрвийхээрээ гүйж яваа ч тэр хэтэрсэн амбиц гаргаж улс төр ярьж элийрсэнгүй.

Хувийн амьдралаа төвхнүүлж урлагт зам мөрөө үлдээхийн зэрэгцээ "Анун"-даа цаг наргүй ажиллан олон олон зүйлийг амжуулдаг түүнд 24 цаг яаж хүрэлцдэг юм гэмээр. Бас ч үгүй чамгүй авьяаслаг найруулагч, мэдрэмжтэй продюссер болохоо тэр "Single LADIES", "ТюТю" тэргүүтэй кино уран бүтээлүүдээрээ харуулсан.

Г.Ундармаа халамжит ханийн хамт эгчийнхээ охиныг өргөж аван өсгөсөнийг олон нийт андахгүй. Өдөр ирэх тусам ээжтэйгээ усны дусал мэт адилхан болж буй охин үеийн хөвгүүдийн анхаарлыг татах болж. Ээж охин хоёр дээр нь эмээ нь нэмэгдчихээр гурван Ундармаа гэмээр ижилхэн харагддаг юм билээ.

Ээж нь тайзан дээр золбоотой жавхаалаг ч, амьдрал дээр энгүүн даруу бүсгүйг хэлэх үү, охин нь яг дуурайсан гэлцдэг. Үнэхээр ч үеийнхэн нь стиль хөөн нүцгэлэх ч энүүхэнд байхад Г.Ундармаагийн охин дэндүү даруу юм уу даа.

Э.Эгдэрмаа

ИРГЭДИЙН БИЗНЕСИЙГ ТЄР БУЛААЖ, АМЬЖИРГААНААС НЬ САЛГАХААР УЛАЙРЧ БАЙНА
ИРГЭДИЙН БИЗНЕСИЙГ ТЄР БУЛААЖ, АМЬЖИРГААНААС НЬ САЛГАХААР УЛАЙРЧ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.