ИРГЭДИЙН БИЗНЕСИЙГ ТЄР БУЛААЖ, АМЬЖИРГААНААС НЬ САЛГАХААР УЛАЙРЧ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
21 минут 7 секунд
ИРГЭДИЙН БИЗНЕСИЙГ ТЄР БУЛААЖ, АМЬЖИРГААНААС НЬ САЛГАХААР УЛАЙРЧ БАЙНА

ИРГЭДИЙН БИЗНЕСИЙГ ТЄР БУЛААЖ, АМЬЖИРГААНААС НЬ САЛГАХААР УЛАЙРЧ БАЙНА

Нийслэлийн баруун бvст байрлаж буй “Авто худалдааны цогцолбор” ОНЄААТVГ vйл ажиллагаагаа эхлvvлсэнтэй холбоотойгоор машин, техник, сэлбэгийн бизнес эрхлэгчдийн дунд багагvй маргаан vvсээд байгаа. Тэр ч бvv хэл энэ сарын эхээр “Да хvрээ” захын удирдлагууд автомашины бизнес эрхлэгчдийг зах руу оруулахгvй, худалдааны шинэ цогцолбортоо оч гэсэн тухай олон нийтэд мэдээлж байсан билээ. Бид энэ талаар тодруулахаар “Да хvрээ” захыг зорьсон юм. “Да хvрээ” зах болон “Авто худалдааны цогцолбор” ОНЄААТVГ-тай холбоотой маргаан аль гурван жилийн ємнєєс эхэлсэн байдаг. Учир нь нийслэлийн зvvн дvvрэгт vйл ажиллагаа явуулж буй техникийн худалдаа эрхлэгчдийг баруун тийш тєвлєрсєн цэгт аваачих гэсэн асуудлаас эхтэй. 

Тиймдээ ч худалдааны шинэ цогцолбор нээгдсэн vед дээрх асуудал улам бvр хvчээ авсан гэж болно. Манай сурвалжлах баг “Да хvрээ” захыг зорьж очихын тулд хотын тєвєєс ердєє 15 минут л зарцуулсан. Энэ нь тус захаас болж замын тvгжрэл vvсдэг гэх тайлбар єгдєг албан тушаалтнуудад ямар санагдахыг сайн мэдэхгvй юм. Гэхдээ л 13 дугаар хорооллоос “Да хvрээ” хvртэл зvvн чиглэлд тvгжрэл огтхон байгаагvй гэдгийг бид баталъя. 
Одоогийн байдлаар тус захын vйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа мэт харагдаж байлаа. Машин авахаар сонирхсон болоод зарах, сэлбэг авах гэсэн хєл хєдєлгєєн бужигнаж байсан учраас л бид “хэвийн мэт” гэсэн хэрэг. Харин тэнд бизнес эрхлэгчидтэй уулзаж, ярилцахад байдал єєр байгаа нь илэрхий байлаа. Тvрээслэгчдийн хувьд сvvлийн vед аливаа асуудлаас vvдэн дарамт их ирэх болсон тухай ярьж байсан юм. Тухайлбал, єнгєрсєн гурван жилийн хугацаанд эдийн засаг хямарч байна гэх шалтгаанаар борлуулалт нэлээд буурсан, банкны зээл авах гэхээр олгогдохгvй болох, тvvнээс vvдэн vvдээ барьж, бизнесээ зогсооход хvрэх тохиолдлууд ч гарчээ. Юутай ч бид хоёр байгууллагын дунд vvссэн асуудлаас болж иргэдийн байр суурь ямар байгааг сонирхохоор шийдсэн юм. 

АВТОМАШИНЫ ЧЕНЖ Т.ЭНХТVВШИН: ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН ОРЧИМД НИЙГЭМШИХ ЯМАР Ч БОЛОМЖГVЙ
 



-“Да хvрээ” захыг хотын баруун тийш “Авто худалдааны цогцолбор” руу нvvлгэнэ гэж байгаа. Гэтэл “Да хvрээ” захын зєвхєн эзэд дургvйцээд байгаа мэт ойлголт тєрvvлээд байна. Эндэхийн тvрээслэгчдийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эзэд чинь хийдгээ хийчихсэн хvмvvс шvv дээ. Тэд энд ямар ч хамаагvй. Хамгийн гол нь “Да хvрээ”-д 20 гаруй жил ажиллаад, амьдралаа зориулчихсан хvмvvс байна. Гэр, орон, хvvхдvvдийн сургууль, цэцэрлэг, ажил тєрєл бvх юм маань энд тєвлєрчихсєн. Ер нь “Да хvрээ” захын эзэд байгаагvй бол энэ том худалдааны тєвийг байгуулаад, эдгээр хvмvvсийг нэгтгэн, Баянзvрх дvvргийн маш олон иргэнийг хэн тэжээх юм бэ. Улс vvнд хуруугаа ч дvрээгvй байж одоо хvмvvсийн амьдралд гай болох шаардлага байхгvй.

-Таны хувьд энэ зах дээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би одоо 24 дэх жилдээ ажиллаж байна. 

-Єнгєрсєн хугацаанд бизнестээ хэр хэмжээний хєрєнгє оруулалт хийсэн бол?

-Бодоод vз л дээ. 24 жил гэдэг чинь би бvхий л амьдралынхаа туршид олсон мєнгєє vvнд л зориуллаа гэсэн vг. Тvvнээс зvгээр сууж байгаад эндээс мєнгє шvvрээд, хоолоо олоод идчихдэг юм биш. Vvнийг манайхан ойлгохгvй зєнгєєрєє амьдарч байгаа иргэддээ дарамт, шахалт vзvvлэх ямар ч шаардлагагvй.

-“Авто худалдааны цогцолбор” руу очиж vзсэн vv. Тэр, энэ хоёрт ямар ялгаа байна?

-Vзэлгvй яах вэ. Яг vнэнийг хэлэхэд оршин сууя, vйлдвэрлэл, худалдаа эрхэлье гэхэд эрvvл ахуйн ямар ч шаардлага хангахгvй байна. Тэнд ус цэвэршvvлэх шинэ байгууламж барих гэж байна шvv дээ. Тэгээд бод л доо, тэр цогцолборыг тойроод ус цэвэршvvлэх байгууламжтай болчихоор дор хаяж ажил дээрээ найман цаг суудаг хvмvvст ямар байх вэ. Дээр нь бид тийшээ очих гэж хотын нэг захаас нєгєє зах руу явах хэрэг гарна. Єдрийн турш тvгжрэлд явахыг хэн хvсэх юм бэ. Тиймээс хvvхдvvдийнхээ сургууль, цэцэрлэгийг нvvлгэх хэрэг гарна. Гэтэл тэнд нийгэмших ямар ч боломж алга.

“Да хvрээ”-гийн захирлууд нvvх, нvvхгvйдээ биш. Жишээ татаад ярихад нэг ченжийн ард гурван хvн бий. Тэр гурвынх нь ард гурван айлын амьдрал явж байгаа шvv дээ. Энэ бvхнийг энд зохицуулаад эрvvл ахуйн шаардлагыг 100 хувь хангаад, ямар ч тvгжрэлгvй амьдарч, ажиллаад болоод л байна. Би хувьдаа захынхаа захирлуудад баярлаж явдаг. Ухаандаа энэ хvмvvс биднийг тэжээж байна.

-Олон нийтийн бодож буйгаар захирлууд нь явахгvй гээд тvрээслэгчдээ турхирч байгаа мэт ойлгуулдаг. Шаард­лага хvр­гvvлээд байгаа Мэргэж­лийн хяналтынхан ч юм уу, та бvхэнтэй уулзсан уу?

-Тиймэрхvv шаардлага зэрэг нь шууд захиргаанд л очдог байх. Мэргэжлийн хяналтынхан ирээд бидэнд нэг бvрчлэн бичиг, цаас єгєєгvй. 

-Гэр хороолол дунд байрладаг учраас замын тvгжрэл vvсдэг гээд байгаа шvv дээ?

-Хотын хоёр захад худалдааны зах байж болно. Гэхдээ ийм шийдэлд хvрлээ гэхэд шинэ зах руу хэн ч очихгvй. Яагаад гэвэл дєрєвдvгээр сараас наймдугаар сар хvртэл тэр лагийн vнэрийг тэвчээд байх хvн олдохгvй шvv дээ. Яах вэ улайм цайм мєнгє хийе гэсэн хєрєнгєтэй хvмvvс л газар авч, иргэдийг шахаж байгаа болохоос жижиг бизнес эрхлэгч, тvрээслэгчид тэнд байхгvй. Уг нь энэ том бизнес чинь жижиг бизнес эрхлэгчдийн нуруун дээр л тогтож байгаа шvv дээ.

Тэр Мэргэжлийн хяналтын­­ханаа больё л доо. Ядаж ИТХ-ын тєлєєлєгчид нь ч бидэнтэй уулзаагvй. Бид тэднийг яах яах гэж сонгосон юм бэ. Vvнийг ойлгох л ёстой. Тэд ард иргэдийнхээ тєлєє явж байх учиртай биз дээ. Гэтэл хvний урманд “Аккумляторын булан”-гаас эсвэл дугуйны ченжvvдээс / “Да хvрээ”-д байрлах зарим хэсгээ ингэж нэрлэдэг/ “Та нарын ажил, амьдрал ямар байна. Тийшээ явах уу, яах вэ” гээд асуучихгvй л байна шvv дээ. 

СЭЛБЭГИЙН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Б.ЭНХБААТАР: ЗVVН ЗVГТ БАЙГАА ХУДАЛДААНЫ ТЄВИЙГ НЄГЄЄ ЗАХ РУУ ШИЛЖVVЛЭХ ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГVЙ БАЙНА
 



-Захыг нvvлгэх талаар яригдаж байгаад ямар сэтгэгдэлтэй байгаа вэ. Дассан газраас холдох эвгvй л байгаа байх? 

-“Да хvрээ” зах бол 20 гаруй жилийн тvvхтэй. Энэ хугацаанд тvрээслэгчид аж амьдрал, бvх зvйлээ захтайгаа холбосон. Цэцэрлэг, сургууль, ажил тєрєл гээд бvгдийгээ тєлєвлєчихсєн байхад нь шинэ цогцолбор нээлээ, тийшээ оч гэдэг бол зохимжгvй асуудал гэж бодож байна. Vнэхээр л олон улсын стандартад нийцсэн, сайхан зах нээчихвэл хvссэн, хvсээгvй єєр хvмvvс тийшээ нь явна шvv дээ. Энд бол бид ажил, амьдралтай. Улсаас ямар ч юм хvсэхгvй, татвараа тєлєєд амьдарч болоод л байна. 

Уг нь биднийг ингэж vймvvлэх хэрэг байхгvй л баймаар юм. Гэтэл шинэ цогцолбор руу яв гэж байгаа нь єєр санаатай юм шиг хардлага тєрvvлээд байгаа. Уг нь монголчууд чинь хvн бvр ажилтай, орлоготой болохын тєлєє яваад байгаа биз дээ. Энэ захыг хvчээр буулгалаа гэхэд энд тvрээслэж, ажиллаж байгаа хvмvvсийн ихэнх нь ажилгvй, орлогогvй болно. Эндээс амьжиргаагаа залгуулдаг хvн их шvv дээ.

Хуучин “Да хvрээ” зах байгуулагдахад “Шар хад”-нд ганцхан эмнэлэг л байсан. Авто замын сvлжээ ч байгаагvй шvv дээ. Зах маань, бид єєрсдийн хvчээр зам харгуй тавьж байлаа. Бид сурсан дассан, суурьшсан газраасаа хєдєлмєєргvй байна. Зvvн, баруун гэсэн хоёр зах байгуулна гэхэд асуудал алга. Баруун зvгийнхэн нь баруундаа очоод, зvvн талынх нь зvvндээ л очно биз. Хэн ч гэсэн орон гэртээ ойрхон ажиллахыг бодно биз дээ. Тэнд орон сууц, гэр хашаа барьж, тєвхнєх газаргvй. Хvмvvсийн яриагаар 150, 200, 400 сая гэсэн газар олон байна. 
Яагаад хэдхэн хvнд газар оччихоод тєдий хэмжээний єндєр vнэ хvрээд байгаа нь бас л асуудал. Манай захын тvрээслэгчид нvvх бодол байхгvй. Миний хувьд энэ зах байгуулагдахад энэ газар, шороон дээр тааран шуудай дэлгэж байгаад сэлбэг зардаг байсан. Тvvнээс хойш єнєєг хvртэл ажиллаж байна.

Ємнє нь харуул хамгаалалт, цэрэг, цагдаатай байлаа. Гэтэл Тэмvvжин сайдын vед эдгээр байгууллага, компанийн эрх ашгийн тєлєє ажиллаад байна гээд болиулчихсан. Гэхдээ одоо манай зах дээр даатгал, банк санхvv, дэлгvvр хоршоо, автын бичиг хэргийн тєвлєрсєн vйлчилгээ, дугаарын vйлдвэргээд шаардлагатай бvх зvйл нь байна. 

-Тааран шуудай дэвсэж байсан хvн єнєєдєр байшинд худалдаа эрхэлдэг болж. Ингэж єсєн дэвжихэд зєвхєн єєрийн хєрєнгєє хєдєлгєсєн vv. Эсвэл? 

-Юуг нь нуух вэ дээ. Одоо ер нь єргvй Монгол гэж байхгvй болсон шиг байна. Миний хувьд “Хас” банканд 150 сая тєгрєгийн зээлтэй. Єдєртєє тєлєх єрийн хvvгээ яах вэ, бараагаа яаж зарж, дараагийнхийгаа хэрхэн захих вэ гэж л амьдарч байна. Хvмvvс цалингаас, цалингийн хооронд амьдардаг. Тэгвэл тvрээслэгчид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. 

-Мэдээж зах нvvнэ гэхээр банкны зvгээс таатай хандахгvй л байлгvй?

-Тэгэлгvй яах вэ. Сургаар нь банкныхны харилцаа ч их эвгvйтэж байна. Тиймээс бид захынхаа удирдлагуудад хvсэлт тавьсан. Vvний дагуу тэд банкныхантай уулзаж, “Бидний газар баталгаатай, vйл ажиллагаагаа тогтвортой явуулна. Манай тvрээслэгчдэд хvндрэл битгий учруулаарай” гэдэг хvсэлтvvдийг тавьсан. 

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас агаар, хєрс­ний бохирдлын талаар шалгалт хийж, дvгнэлт гаргасан. Тиймээс л шаардлага хангахгvй гэдэг асуудал яриад байгаа бололтой?

-Энд ямар ч vйлдвэр байхгvй. Яах вэ, гал тvлэхийг зєвшєєрсєн ч ихэнх нь тєслийн зуухтай. Аль болох утаа, униар гаргахгvйг хичээж байна. Айл бvр гаднаа хогийн савтай, цэвэр цэмгэр байхыг л бодоцгоож байна. Засвар хийдэг ойр орчмын газрууд нь єєрсдєє ажилласан тос гэх мэт зvйлсээ тус, тусад нь ялгаж саванд хийдэг. Угаасаа хийхийг зєвшєєрдєггvй учраас харуул, хамгаалалт нь ч сайн. Агаарыг бохирдуулдаг зvйл байхгvй гэдгийг би 100 хувь хэлнэ. 
Тэгж ярьвал шинэ цогцолбор гээд байгааг аваад vз. Мэдээж муухай vнэр нь vргэлж vнэртэхгvй байх л даа. Гэхдээ жилийн ихэнх сард эвгvй vнэрээр утуулаад байх хэнд ч сайхан санагдахгvй. Нисэх рvv хvн тосч, vдэх гээд халуун єдєр явахаар vнэртээд л байдаг шvv дээ. Хажууд нь карьерь байсан гээд байгаль орчныг нь сvйтгээд хаячихсан сонин л газар даа. 

Манай энд олон машин тєвлєрсєн газар болохоор л тэгж яриад байх шиг байна. Харьцуулаад vзвэл “Нарантуул”, тvvний єргєтгєл, “Єгєємєр”, урд талд нь “Дvнжингарав” гээд бий. Тэдгээрийн дэргэд “Да хvрээ” бол харьцангуй жижиг газар. Уг нь манайх чинь одоо хотынхоо салхины доод талд байрлаж байгаа. Vнэхээр бид бохирдуулаад, салхиар элдэв эвгvй дамжуулдаг гэж яриад байгаа бол яах гэж хотынхоо салхины дээр гаргах гээд байгаа юм бол гэдгийг гайхаж байна. 

-Мєн энэ захыг дагаад замын тvгжрэл нэмэгдээд байна гэдэг?

-Харин тэгж яриад, замын тvгжрэл дунд хамаг ажлаа алдлаа гээд байгаа. Гэтэл энд тєвлєрсєн тєрийн байгууллага, хvмvvст vйлчилгээ vзvvлэх газар гэвэл “Шар хад”-ны эмнэлэг, тойргийн хэдэн сургууль, цэцэрлэг л байдаг. Тєр, захиргааны байгууллага байхгvй. “Да хvрээ” гэхээсээ илvvтэйгээр хотын тєвд байгаа захууд замын тvгжрэл ихээр vvсгэж байгаа шvv дээ. “Нарантуул”, “Єгєємєр” гээд бvгдээрээ л мэдэж байгаа. “Нарантуул” амарсан єдєр Нарны зам ямар сэлvvхэн байдаг билээ. Харин наашаа бол зорьсон хvмvvс л ирдэг болохоор бєглєрєл гээд байх зvйлгvй. 

-Захыг нvvлгээд дахин тєлєвлєлт хийнэ гэсэн. Тэгэхээр энэ орчныг сайжруулах байлгvй дээ?

-Энэ бол ерєєсєє л хэсэг бvлэг хvний vзлээр 20 гаруй жил ажилласан олон хvний амьдралыг орвонгоор нь эргvvлэх гэсэн санаа. Бууринаасаа хєдєлсєн чулуу гурван жил байраа олдоггvй гэдэгтэй адил байдалд биднийг оруулах гээд байх юм. Тохижуулах гэж хийж байгаа юм бол арай єєр байдлаар хийгээч ээ. Байгааг нь vгvйсгэхгvйгээр тэндээ баруун зvгт нь зах гаргаач л гэж хvсэх байна.

-Цэрэг, цагдаагийн хvчээр ч хамаагvй хаагаад нvvлгэнэ гэдэг vгийг албаны хvн амнаасаа унагасан. Тэгвэл яах бол?

-Ажилгvйчvvд болоод томчуудын хэлдгээр лааз єшиглєсєн, бєєн єртэй хvмvvс л болно шvv дээ. Бид тэр цогцолбор руу очиж vзсэн. Задгай талбай л байна лээ. Цементэн талбай гэж ярьвал манай зах ч гэсэн битvv тийм талбайтай. Тэр цогцолборт нь задгай салхи ихтэй харагдсан. Нохой хамартаа хvрэхээр усч гэдэг шиг л зvйл болох байх даа. Нvvх асуудлыг хэдхэн хvн эсэргvvцээд байгаа юм биш шvv дээ. Энэ олон тvрээслэгч, туслах ажилчид, тэдний ар гэрийнхэн, найз нєхєд гээд єч тєчнєєн хvмvvс байгаа. Би л гэхэд энд эхнэр, хvvхдvvдтэйгээ хамт ажилладаг. Туслах ажилтан гэж хоёр хvн бий. Гэхдээ хотын зvvн зvгт байгаа захыг нєгєє зах руу нь шилжvvлэх гээд байгааг ойлгохгvй байна. Яагаад зvvн, баруун зах байж болдоггvй юм бэ гэдгийг л гайхаад байх юм. 

ЦАЙНЫ ГАЗАР ТVРЭЭСЛЭГЧ Б.НЯМХVV: “ШАР ХАД”-НААС 22-ЫН ТОВЧОО РУУ ЯВЖ АЖИЛ ХИЙХ ХVН ОЛДОХГVЙ
 



-Танайхыг харахад бусдаас арай єєр, хоёр давхар байшинд vйл ажил­лагаа явуулдаг юм байна. Хэдэн жил болж байгаа вэ. “Да хvрээ” хаалгаа барьвал яах вэ?

-Би энд ес дэх жилдээ ажиллаж байна. Ер нь бизнес зогсоно л гэсэн vг. Энэ байшингаа хаяад явалтай биш. Ядахад миний насны хvн тэнд нь очоод ажлаа хийгээд, мєнгє олно гэдэг хэцvv. Багаар бодоход таван жил болж байж тогтворжино. Дээр нь гэр орон хол. Яах вэ, цаад утгаараа бол зєв л байх. Гэхдээ энэ олон хvний ажил, амьдралыг нам зогсооно л гэсэн vг. Энд чинь контейнерийн эздээс гадна туслах ажилтан гэж хvмvvс бий. “Шар хад”-наас 22-ын товчоо руу явж ажил хийх хvн олдохгvй. 

-Жишээ нь, та хэдэн хvн ажиллуулдаг вэ?

-Би зундаа найм, одоо бол таван ажилтантай. Ачаал­лаасаа болоод хvмvvсийн маань тоо єєрчлєгддєг. Дээрээс нь галч байна. Хоёр давхар байшинг чинь галлах хэрэгтэй шvv дээ. Би єєрийнхєє болон хvvгийнхээ нэр дээр нэг, нэг нийт хоёр байрны зээлтэй. Vндсэндээ 150 орчим сая тєгрєг болж байгаа байх. Тиймээс ажил зогсоно гэж бодохоор vнэхээр гайхаш тасарч байна.

-Бизнесийн зээлтэй юу?

-Зээлтэй. Банк бол надад зах дээр цайны газар ажиллуулдаг. Тэр нь орлого сайтай гээд зээл олгож байгаа. Гэтэл энэ маань хаагдчихаар орлогогvй гээд гэр орноор минь хайж эхлэх биз. Ер нь ажлын байргvй хvнд хэн ч зээл єгєхгvй шvv дээ.

-Таныг шинэ цогцолбор руу нvvх санал тавьсан уу?

-Тэнд 40 сая тєгрєгєєр контейнер цайны газар авах уу гэж ярьж байна лээ. Тэр 40 саяыг нь єгье гэхээр мєнгє алга. Зээл авъя гэхээр банканд єртэй. Тэтгэврийн насны надад єєр мєнгє олдохгvй шvv дээ.

<-Єнгєрсєн есєн жилийн хугацаанд энэ зах таны амьдралд хэр єгєєжтэй байсан бэ? /b>

-Хvvгээ оюутан болгоод тєгсгєчихсєн. Хоёр байрны зээлийнхээ урьдчилгааг єгчихсєн гэхээр амьдралд маань их єєрчлєлт орсон. Энэ байшиндаа хоёр ч удаа бvрэн засвар хийсэн. Єнгєрсєн хугацаанд мэдээж гэр бvлээрээ хоол ундаа идэж, ууж, ємсєж, зvvж байгаа. Ингээд л ажил, амьдрал жигдрээд яг сайхан болох гэж байтал ийм зvйл болчихлоо.

-Хvчээр хаана гээд байгаа шvv дээ?

-Хєєгєєд л буулгах болбол єєр арга л хайх байх даа. Гэхдээ юу гэж зvгээр яваад єгєх вэ. Єт хvртэл биед нь хvрэхээр арвалздаг гэдэг шиг тєр засагтаа хандах л байх даа. “Шар хад”-ны ард тvмний амьдрал их хэцvv болох байх. Ийм сайхан жигдэрчихсэн газрыг vгvй хийнэ гэдэг сонин л санагдаж байна. 

Тvрээслэгчдийн тєлєєлєл­тэй уулзахад ийн ярьсан юм. Харин бид дараагийн дугаарууд­даа “Авто худал­дааны цогцолбор” болон “Да хvрээ” тєвийн хооронд vvссэн зєрчлийг дэлгэрэнгvйгээр сурвалжлан хvргэх болно.





Эх сурвалж:

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд ХАБЭМТөвийн хамт олон нэгдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.