Эрчүүд эмэгтэйчүүдийн ямар хувцсанд дургүй вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 29 секунд
Эрчүүд эмэгтэйчүүдийн ямар хувцсанд дургүй вэ?

Эрчүүд эмэгтэйчүүдийн ямар хувцсанд дургүй вэ?

Бүсгүйчүүд эрчүүдэд сайхан харагдахын тулд биш өөр эмэгтэйгээс дутахгүйн тулд хувцасладаг гэх яриа бий. Гэхдээ л эрчүүдэд тэдний бараг өдөр тутамдаа өмсдөг дараах хувцаслалтууд огт таалагддаггүй гэнэ. Харин та эдгээртэй санал нийлэх үү?

1. UGG буюу бойтгон гутал

Бүсгүйчүүдэд эвтэйхэн, дулаахан, юун дээр ч зохицох мэт санагддаг байж болно л доо. Гэвч юм бүхэн 2 талтай. Эрчүүдэд энэ нь хэтэрхий эв хавгүй, бартаг харагдахаас гадна, удаан өмсөж шалчийсан UGG нь яг л “хэзээ мөдгүй нурж унах” гэж байгаа мэт харагддаг ажээ. 

2. Ретуз

Уг нь зуны намхан ултай гутал, сандал, урт цамц зэрэгтэй тохируулан өмсөх зориулалттай. Гэхдээ хэтэрхий тод өнгийн ретуз өмссөн хүүхнүүд эрчүүдэд цэцэрлэгийн хүүхдийг санагдуулж, дээрээс нь хөлний галбир “ямар ч утгагүй” харагддаг байна. Мөн түүнчлэн дан ретузтэй хүүхнүүдэд эрчүүд илүү тааламжгүй ханддаг гэнэ. Тийм ч учраас бүсгүйчүүд минь, төгс хөлтэй биш л бол ретуз, тод өнгийн триког тэр болгон өмсөөд байх хэрэггүй нь байна шүү.

3. Афган загварын сул өмд

Энэ өмдийг “Ойлгоход ч бэрх юм” гэж эрчүүдийн ихэнх нь боддог гэнэ.

4. Өндөр суудалтай өмд

Ийм өмдөнд охид өөрсдөө дуртай байж болох ч, эрчүүдийн хувьд энэ өмд ерөөсөө таалагддагүй гэнэ. Учир нь өгзөгийг “банз” мэт хавтгай, биеийн галбирыг ямар ч хэлбэргүй харагдуулдаг, ер нь бол бие давхар эмэгтэйн өмсөх өмд гэж боддог ажээ.

5. Хэт өндөр үргэлж ултай гутал

Ийм гутал өмссөн охидыг хараад эрчүүдийн толгойд шууд юу гэж бодогддог гээч? “Хөөх, энэ охин өдөржин энэ индүү шиг юмыг углаж яваад ядрахгүй байгаа юм байхдаа” 

6. Томдсон хувцас

Аварга том жийнсэн хүрэм, “найз залуугийн жийнс” зэрэг нь эмэгтэйлэг сайхан төрхийг нь юу ч үгүй баллаж орхидог гэжээ. Түүнчлэн нарны том шил нь яг л шавж шиг харагдуулдаг гэсэн байна. Энэ ч үнэн шүү.

7. Өвдгөөр татсан жинс

20-р зууны хоцрогдсон моод л гэж энэ байх...

8. Нэлмэгэр банзал

Эрчүүд эмэгтэйчүүдийн өгзөгний хэлбэр тодотгосон хувцсанд дуртай. Харин ийм сонин загварт лав биш.

9. Галбиржуулагч хувцас

Бага зэрэг махлаг бүсгүйчүүд энэ хувцасыг өмссөн үед даруулганых нь цаанаас илүү мах нь унжиж харагддаг. Эрчүүд үүнийг хараад огиудас нь хүрдэг гэхэд хилсдэхгүй л болов уу.

10. Даавуун онгорхой гутал

“Үүнийг өвөл өмсөх ёстой юу? Эсвэл зун уу? Зун гэхээр түрийтэй гутал шиг, өвөл гэхээр энд эндгүй бөөн цоорхой. Ямар ч логикгүй хувцас юм” гэж залуус бодоцгоодог гэнэ.

Эх сурвалж : caak.mn

УИХ-ын гишүүн М.Зоригт цалингаа нэхсэн ажилтнаа буруутгав уу
УИХ-ын гишүүн М.Зоригт цалингаа нэхсэн ажилтнаа буруутгав уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.