УИХ-ын гишүүн М.Зоригт цалингаа нэхсэн ажилтнаа буруутгав уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
УИХ-ын гишүүн М.Зоригт цалингаа нэхсэн ажилтнаа буруутгав уу

УИХ-ын гишүүн М.Зоригт цалингаа нэхсэн ажилтнаа буруутгав уу

 

zorigt gishuunУИХ-ын гишүүн М.Зоригт Я.Мөнхчулууны нэрэмжит Сүхбаатар кино театрын ажилтнуудынхаа цалинг тавихгүй байна хэмээн тус театрт ажилладаг Ц.Гомбо фэйсбүүкээрээ дамжуулан мэдэгдсэн. Ц.Гомбо бичихдээ 17 ажилтантай байсан энэхүү театр хоёр жил хүрэхгүй хугацаанд гуравхан ажилтантай болсон. Учир нь уг театр ажилтнуудынхаа цалин нэг жил тавиагүй болохоор ийнхүү гуравхан ажилтантай үлдсэн гэсэн байгаа юм. Ц.Гомбын тухайд үлдээд байгаа гурван ажилтных нь нэг аж. Тэрбээр УИХ-ын гишүүн М.Зоригтоос цалингаа авахыг хүсэж ийнхүү бичсэн байна.

Харин УИХ-ын гишүүн М.Зоригт фэйсбүүктээ “Туслахаас асуудаа. Надад Гомбо гэдэг ажилтан байхгүй гэнэ. Аймгийн кино театраас асуулаа. Гомбо бий гэнэ. Гомбоос авлагатай, тооцоотой гэнэ” хэмээн бичсэн байна. Цалингаа авахыг шаардаад байгаа Гомбын хувьд ажилласан хөлсөө авах асуудлыг тавьсан. Үүнийхээ төлөө Сүхбаатар нутгийн фэйсбүүк группээс хасагдчихлаа хэмээжээ. Сүхбаатарын фэйсбүүк группийн админаар УИХ-ын гишүүн М.Зоригт байдаг аж. Тэрбээр өөрийнх нь тухай таагүй мэдээлэл бичсэн, өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг группээсээ хасчихдаг гэж Гомбо болон зарим хүн коммент бичсэн байна.

Zaluu.com Ц.Нандин

Л.Балхжавын “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” дуунуудад Төрийн шагнал хүртээв
Л.Балхжавын “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” дуунуудад Төрийн шагнал хүртээв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.