Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Өчигдөр буюу энэ сарын 05-ны өдөр цас ихээр орж, шуурсаны улмаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн зам даваа цасанд боогдож, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдал үүсээд байсан.

Тухайлбал, Төв аймгийн Баяндаваа, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын даваа, Хэнтий аймгийн төвөөс цааш 20 км-т зам даваа цасанд боогдсон юм. Гэсэн ч үдээс хойш шуурга намдсанаар  аймаг орон нутгийн замын “АЗЗА” компаниуд цасанд боогдсон зам даваанууд дээр ажиллаж оройны 17.30 цаг гэхэд замын зорчих хэсгийг нээсэн байна.

Түүнчлэн шуурганы үеэр Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Авдрын гол” гэдэг газар иргэн Б оройны 17:10 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 7 иргэн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөө айлд байхад нь эсэн мэнд олжээ.

Байдраг, Мандалын голыг боомилох урхи хэнийх вэ?
Байдраг, Мандалын голыг боомилох урхи хэнийх вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.