Москвагаас гадаад руу нисэх тасалбарууд дуусаж, үнэ нь олон дахин нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Москвагаас гадаад руу нисэх тасалбарууд дуусаж, үнэ нь олон дахин нэмэгджээ

Москвагаас гадаад руу нисэх тасалбарууд дуусаж, үнэ нь олон дахин нэмэгджээ

Вагнер групп зэвсэгт бослого гаргасны дараа Москвагаас гадаад орнуудын чиглэлд нисэх онгоцны тасалбарууд дуусаж, үнэ ханш нь олон дахин өссөн тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Бямба гарагийн орой Москвагаас Турк, Армени, Арабын Нэгдсэн Эмират, Казахстан, Гүржийн хотууд руу нисэх онгоцнуудын ихэнх тасалбар дууссан байна. Тасалбарын дамын үнэ дээд тал нь тав дахин өссөн байжээ.

Ням, Даваа гарагуудын нислэгүүдийн нөхцөл байдал ижил байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Тасалбар олдохгүй байгаагаас зарим иргэд Санкт Петербург хот руу газраар болон дотоодын нислэгээр зорчиж, тэндээсээ гадаад руу нисэх хувилбарыг сонгох болжээ.

Мөн Москвагийн оршин суугчид автомашинаар Оросын бусад бүс нутаг руу олноор зорчсон байна. Тухайлбал Бямба гарагт 30-40 мянган хүн хувийн автомашинаараа Москвагаас явсан гэх тооцоог Дельфин аялал жуулчлалын оператор компанийн гүйцэтгэх захирал Сергей Ромашкин гаргажээ.

Эх сурвалж: Коммерсант

Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ
Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.