Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ

Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар өөрийн хүнийг томилуулах арга сүвэгчилж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тодруулбал Женко Х.Баттулга өөрийн тойрон хүрээллийн улс төрчид болох Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарын дэмжлэгтэйгээр УБТЗ-ын даргаар Б.Даваасүрэн гэдэг хүнийг томилуулахаар зүтгүүлж буй аж.

Б.Даваасүрэн нь одоо УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны даргаар ажилладаг. Түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижирийн арван жилийн ангийн хүүхэд аж.

Женко Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаас буусан ч МАН-ын үед түүний улс төрд үзүүлэх нөлөө хүчтэй хэвээр байгаа нь УБТЗ-ын даргын томилгоотой холбоотой асуудлаар дахин ил боллоо. Женко Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллах асуудал саяхан яригдаж МАН-ынханы дургүйцлийг төрүүлээд намжсан. Тэгвэл энэ удаад экс ерөнхийлөгч Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-д эзэн суухаар өөрийн хүнийг зүтгүүлж эхлээд буй нь энэ аж.

АН-ыг түгжилдэж, ардчиллыг самарсан гэх нэрийг зүүх болсон Женко Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа тараах захирамж гаргаж явсан МАН-тай наалдаад байгаа нь энэ юм.

Т.Ганболд З.Энхболдтой квотоор тохиролцон, ХҮН-ыг самарчээ
Т.Ганболд З.Энхболдтой квотоор тохиролцон, ХҮН-ыг самарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.