Удам залгах нуган үртэй болсон С.Жавхлан бага хатны тухай бодохгүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 38 секунд
Удам залгах нуган үртэй болсон С.Жавхлан бага хатны тухай бодохгүй гэв

Удам залгах нуган үртэй болсон С.Жавхлан бага хатны тухай бодохгүй гэв

 

Богино хугацаанд тун ч амжилттай уран бүтээлээ туурвиж, олон түмэнд танигдаад байсан “Шуранхай” хамтлагийг “тараасан” гэх хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур бол МУГЖ, дуучин С.Жавхлан. Учир нь, тус хамтлагийн хамгийн царайлаг гэгддэг уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг эхнэрээ болгосон тэрбээр уран бүтээлээс нь хөндийрүүлж, хөдөөгийн эгэл боргил амьдралыг эрхэмлэж яваа нь нууц биш.

Өнгөрсөн хугацаанд дуучин залуугийн галыг сахиж, дээл хувцас урлан суухдаа уран бүтээлээ эрхгүй санагалзсан ч Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хоёр хөөрхөн охиноо өсгөсөн Г.Эрдэнэчимэг сүүлийн жилүүдэд нөхөртэйгээ хамтран ажиллаж буй. “Хар хархан харц” хэмээх хамтарсан дуугаараа өнөөг хэр нь сонсогч фэнүүдээ байлдан дагуулж байгаа дуучин хос маань нуган үрээ өлгийдөж аваад удаагүй байгаа юм. Анхны амьдралаасаа Юм-Агь хэмээх хөөрхөн охинтой, өдгөө уртын дуучин бүсгүйтэй дэр нийлүүлэн бас л хоёр охиноо өлгийдөж авсан С.Жавхлан хүүтэй болсондоо хөл нь газарт хүрэхгүй баярлаж байгаа нь дамжиггүй.

Тиймээс саяхан л нэгэн ярилцлагадаа “Бага хатан залах тухайд одоохондоо бодсон юм алга. Гэхдээ бас яагаад байж болохгүй гэж” хэмээн ярьсан дуучин залууг энэ тухай дахин бодохгүй байх хэмээн хүмүүс жиг жуг хийлцээд авчээ.

Б.Содон

 
Үс засуулбал эд олдоно
Үс засуулбал эд олдоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.