Үс засуулбал эд олдоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
Үс засуулбал эд олдоно

Үс засуулбал эд олдоно

Аргын тооллын: 2023-05-04, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 05:30-20:08.

Үс засуулбал: -Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин луу, үхэр, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: хотол чуулганы барилдлагатай өдөр.

-Билгийн тооллын шинийн 14, хар нохой өдөр, тэргүүн дагуул-13 одтой, мод суудалтай, 9 улаан мэнгэтэй, хотол чуулганы барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:30-20:08.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин луу, үхэр, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Барморь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.

-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.

-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.

-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд, мал гадагш өгөх, мод таслах, тангараг тавих, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, ном номлох, сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, үр тарих, мал гаргахад муу.

“Монгол адуучин-2015” гэрэл зургийн уралдаан зарлажээ
“Монгол адуучин-2015” гэрэл зургийн уралдаан зарлажээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.