Хирошимаг бөмбөгдсөн нисгэгчийн тэмдэглэл 50 мянган ам.долларын үнэд хүрэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 28 секунд
Хирошимаг бөмбөгдсөн нисгэгчийн тэмдэглэл 50 мянган ам.долларын үнэд хүрэв

Хирошимаг бөмбөгдсөн нисгэгчийн тэмдэглэл 50 мянган ам.долларын үнэд хүрэв

 

1945 оны наймдугаар сарын 6-ны өглөө эрт 4000 кг бүхий “Little Boy” буюу “Бяцхан хүү” нэртэй атомын бөмбөг тээвэрлэж явсан Америкийн “Enola Gay” B-29  дэлхийн анхны бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотыг бөмбөгдөж үнсэн товрого болгож байсан түүхтэй. Тэгвэл Enola Gay B-29 онгоцны туслах нисгэгчийн үлдээсэн онгоцны бүхээгийн бичлэг,  өдрийн тэмдэглэлийн хуулбар зэрэг 80 гаруй эд зүйлсийг Нью-Йорк хотноо дуудлагаар худалдаалагдсан байна. 

Улмаар Хирошимаг бөмбөгдсөн үеэ дурсан бичсэн түүний өдрийн тэмдэглэлийн хуулбар 50 мянган ам.доллараар зарагджээ. Дуудлага худалдааг Бонхамс компани зохион байгуулсан байна. Энэхүү өдрийн тэмдэглэлийг онгоцны туслах нисгэгч Роберт Левис 1945 онд бичсэн бөгөөд тухайн үед  Нью-Уорк таймс сонины шинжлэх ухааны редактор хуулбарлан авч байсан үлджээ. Тэмдэглэлд харандаагаар зурсан утаан үүлны зураг ч мөн багтсан байгаа гэнэ. 

Оригинал эх хувилбарыг нь Левис 1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Хирошимаг тойрон аялах үедээ бичиж байжээ. Нууц төлөөлөгчийн газраас албан ёсны тайлбар хийгээгүй байсан тул эцэг эхдээ хаягласан захиа хэлбэрээр бичсэн аж. Тэмдэглэлд Левис “Энэ бол хүн төрөлхтөн эдүгээг хүртэл төсөөлж ирсэнээс ч аймшигтай. Нисэх багийнханд бүгдэд нь л ингэж санагдаж байгаа байх. Юу болоод байгааг ч ойлгохгүй. 

Бид хэчнээн япон хүний амийг бүрэлгэсэн бол” гэж бичсэн байх бөгөөд “Үнэнийг хэлэхэд, энд болж буй зүйлийг тайлбарлах үг ч олдохгүй байна. Бурхан минь бид яг юу хийчихвээ” хэмээн халагласан байх аж. Дуудлагаар худалдагдсан эд зүйлийг 1983 онд Левисыг нас барсанаас хойш хүү Стифан нь хадгалж байжээ. 

Гэвч энэ онд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор эцгийнхээ эд зүйлсийг худалдахаар шийдсэн байна. Өдрийн тэмдэглэлийн хуулбараас гадна хүмүүсийн анхаарлыг онгоцны бүхээгийн дуу хураагуур татаж байсан юм. Тэрхүү бичлэгт 1945 оны наймдугаар сарын 6-ны өдрийн Хирошимаг бөмбөгдөх үеийн нисгэгчийн сэтгэл хөдлөл тодорхой бичигдсэн байсан аж. 

Тодруулбал “Анхны бөмбөгдөлт амжилттай боллоо” гэсэн байх бөгөөд хамгийн сүүлд нь “дайн дууслаа” хэмээж буй нь бичигдэн үлджээ. Левисийн бичсэн өдрийн тэмдэглэл хэдийгээр 50 мянган ам.долларын үнэд хүрсэн ч, онгоцны хар хайрцаг худалдаалагдаагүй үлджээ. Нисгэгчийн хүү “Аав маань атомын бөмбөг хаясандаа харамсаж байгаагүй. Хийх л ёстой зүйл гэж бодож байсан. Онгоцны нисгэгчид бүгд л дайныг хурдан дуусгахын хүсч байсан” гэж ярьжээ. Нисгэгч Левисийн бичсэн өдрийн тэмдэглэлийн эх хувилбар 2002 онд дуудлага худалдаанд орж, 391 мянган ам.доллараар зарагдсан билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
 	 Туслах, зөвлөх нь эх орноосоо урвачихаад байхад М.Батчимэг гишүүн төрд байх эрхтэй юү
Туслах, зөвлөх нь эх орноосоо урвачихаад байхад М.Батчимэг гишүүн төрд байх эрхтэй юү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.