Туслах, зөвлөх нь эх орноосоо урвачихаад байхад М.Батчимэг гишүүн төрд байх эрхтэй юү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
 	 Туслах, зөвлөх нь эх орноосоо урвачихаад байхад М.Батчимэг гишүүн төрд байх эрхтэй юү

Туслах, зөвлөх нь эх орноосоо урвачихаад байхад М.Батчимэг гишүүн төрд байх эрхтэй юү

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслах Д.Чинбаяр, З.Пагмажав нар эх орноосоо урваж, төрийн нууц задруулсан хэргээр 

шалгагдаж Д.Чинбаяр 17 жил хорих ял сонссон. Тэд төрийн нууцыг Тайваны тагнуулын байгууллагад шилжүүлэн өгсөн хэргээр шалгагдсан билээ. Тайванд боловсрол эзэмшиж, тэндээ ажиллаж байсан М.Батчимэг үүнийг улстөржилт гэж тайлбарлаад өнгөрсөн. Туслах, зөвлөхүүд нь юу хийгээд явааг мэддэггүй гишүүн байна гэхэд эргэлзээтэй. Зөвлөх, туслахыг нь шалгаж эхлэхтэй зэрэгцээд М.Батчимэг гишүүнийг, түүний гэр бүлийн хүний эрхэлдэг бизнесийг сэтгүүлчид сонирхож эхэлсэн. Тайваньтай багагүй холбоотой эрхэм гишүүн үүнийг зорилготой гэж тайлбарласнаас төрийн түшээгийн хувьд шалгуулаад нэг тийш болгочихъё гэж шийдээгүй. Туслах, зөвлөх нь эх орноосоо урвачихаад байхад М.Батчимэг гишүүн төрд байх эрх, ядаж л ёс зүйтэй юү.

Б.Саран

Путин, Меркель, Олланд, Порошенко нар Минскт хэлэлцээ хийнэ
Путин, Меркель, Олланд, Порошенко нар Минскт хэлэлцээ хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.