Оросын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, сөхрүүлэх төлөвлөгөөг АНУ үргэлжлүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 46 секунд
Оросын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, сөхрүүлэх төлөвлөгөөг АНУ үргэлжлүүлнэ

Оросын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, сөхрүүлэх төлөвлөгөөг АНУ үргэлжлүүлнэ

АНУ- Орос улсын харилцаа эрс муудлаа.
Борис Ельцины үед (1991-99) зөөлөрч ирсэн харилцаа 1999 оны хавраас дахин муудсан. АНУ бие даасан Югослав улсыг бөмбөгдөж, үй олон жирийн иргэдийн амь насыг хөнөөж, улс орныг нь бутарган Словени, Хорват, Серби, Монтенэгро зэрэг хэд хэдэн улсад хуваасан тэр цагаас Орос-Америкийн харьцаа дахин хөрч эхэлсэн. 2012 онд Борис Ельциныг залгамжлан гарч ирсэн В.Путины бодлогоор Крым, Авхазыг таслан авч, 2016, 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн зэрэг нь хоёр улсын харилцааг бүрмөсөн хурцатгасан гэж олон улсын тоймчид, мэргэжилтнүүд үздэг.
Путин бол "архичин" Ельцин биш , тэр тусмаа , АНУ-ын бодлогод автан ЗСБНХУ-ыг задалсан Горбачёв биш гэдгээ эртнээс илэрхийлсэн нь Вашингтоны бодлогод нийцсэнгүй. Орос орныг удирдах явцад В.Путиныг АНУ-ын бодлого тодорхойлогчид дотоодын сөрөг хүчнийг нь ашиглан унагах гэж нэг бус удаа оролдсон ч бүтэлгүйтсэн. Тэр бол Орос үндэстнийг авран хамгаалагч, Орос улсыг сэргэн мандуулахын төлөө тууштай тэмцэгчийн дүрээр жирийн орос иргэдийн ой ухаанд хадагдсан гэж болно.
- Би нэг залуухан, халуухан бүсгүйд зүрх сэтгэлээ тушаасан. Дурласан тэр бүсгүйдээ учиргүй хайртай. Түүндээ би амь, амьдралаа зориулна. Насан туршдаа түүндээ үнэнч байна. Тэр бол Есининий шүлгэнд гардаг оросын цагаан хус гэдэг шиг, ОРОС ОРОН юм гэж ээлжит телевизийн нэвтрүүлгийн үеэр Путин зүйрлэн хэлж байсан.
Тиймээс ийм ерөнхийлөгчийг тэр тусмаа зайлуулах ёстой гэж Вашингтон үзсэн. Орос улсад эдийн засгийн төрөл бүрийн хориг тавьсан. Өрнөдийн болон АНУ-ын хөрөнгө оруулалт бүхий Орос улсад үйл ажиллагаа эрхэлж байсан олон арван томоохон компани үүд хаалгаа барьж, хөрөнгө оруулалтаа татсан. Үр дүнд нь, Оросын эдийн засгийг нурна гэж тооцсон ч, энэ хугацаанд Орос улс орхигдсон, нурсан үндэсний үйлдвэрлэлээ өөд нь татаж, Орос улс хэнээс ч хамааралгүй өөрийн эдийн засгаа авч явж чадна гэдгээ харуулсан. Тэр бол Горбачёваас тэс өөр удирдагч юм. АНУ-ын явуулгад автсан Горбачёв 1980-аад төгсгөлөөр Нобелийн шагнал хүртсэн бол, нөгөө талд нь ЗСБНХУ задарч, социалист лагерь нурсан. Харин Путин төрийн тэргүүнд гарснаар Пентагоны зогсоож царцаасан Оросын цэрэг зэвсгийн үйлдвэрлэлийг сэргээн эрчимжүүлж, шинэ түвшинд гаргаж амжсан. Тэр улс орон өөрийгөө хамгаалах цэрэг зэвсэгтэй байх ёстой гэдгийг тунхагласан. 2000 оны эхнээс улс төр, эдийн засгийн "курсээ" Ази тив рүү түлхүү хандуулж, Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс орнуудтай түншлэлээ зузаатгаж , бүс нутгийн улс төр, эдийн засаг , аюулгүй байлдлыг хангах зорилго бүхий Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагыг 2003 үүсгэн байгуулсан. Өөрөөр хэлбэл " унтаж байсан Сибирийн баавгай сэрж, өндийж эхэлсэн". Баавгай сэрж, улам хүчирхэгжиж эхэлсэн нь Вашингтоны хар дарсан зүүд болсон. Ийм л процесс өрнөсөн, сүүлийн жилүүдэд.
Украйн руу Оросын цэрэг зэвсэг нэвтрэн орсон нь Вашингтонд санаснаа далдуур биш, илээр гүйцэлдүүлэх сүүлчийн боломж болсон. Украйн-Оросын дайнаар хаалт хийж, Оросыг шахах, хүчийг сулруулах, эдийн засгийг нь тамирдуулан улмаар элгээр нь хэвтүүлэх шалгарсан аргаа Вашингтон үргэлжлүүлж байна. Ээлжит хоригоо улам чангатгахаа ч АНУ-ын Конгресс мэдэгдсэн. Москваг дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаанаас бүрэн салгахын тулд худалдааны хориг тавих хуулийн төсөл бэлдсэн гэдгээ АНУ-ын конгрессийн спикер өнгөрсөн Ням гарагт зарласан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар ОХУ-ын газрын тос, эрчим хүчний бүтээгдэхүүнийг АНУ-д импортлохыг хориглох, улмаар Дэлхийн худалдааны байгууллагаас Оросыг хасах алхам хийгдэх аж.
АНУ дэлхийн 30 гаруй оронтой хамтран Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүний экспортыг зогсоох асуудлыг хөндөөд буй. Японы Засгийн газар Орос улсаас нефтийг худалдан авахаас татгалзахыг дэмжиж буй хэрнээ бусад хориг дээр нарийвчлан судалж байж хариу өгнө . Ялангуяа, АНУ болон Өрнөдийн орны зүгээс гаргасан Оросын онгоцыг өөрийн улсын газар нутаг дээгүүр нисгэхийг хориглосон шийдвэрт шууд нэгдэх боломжгүй. Эдийн засгийн хориг тавих нь хоёр талтай. Нэг талаас Оросыг хавчих ч, нөгөө талаас бусад ч бас хохирно. Тиймээс эдийн засгийн ямар үр дагаварт хүргэхийг сайтар тооцож байж шийдвэрээ гаргана гэж Японы ерөнхий сайд Яшидо мэдээллээ. Герман улсын канцлер ч Орос улсаас хийн газ авдаг учир АНУ-ын гаргах бүх хоригт нэгдэх боломжгүй гэдгээ илэрхийллээ. Тэр амьдрал үргэлжлэх ёстой гэж үзлээ.
Харин Хятад улс АНУ-ын ямар нэгэн хоригийг хүлээж авахгүй гэдгээ шулуухан мэдэгдсэн. Хариуд нь, Хятад улсад ч зориулсан эдийн засгийн хориг арга хэмжээний нууц төлөвлөгөөг боловсруулж буй гэдгээ Вашингтон ил далд хэлэх боллоо.
Ийнхүү Украйн-Оросын дайн нь Орос-АНУ-ын дайн болж үргэлжлэн сунжрах төлөвтэй боллоо. АНУ-ын дараагийн онилсон улс Хятад болох нь. Хятадын цэрэг Тайван луу хэзээ цэргээ оруулахыг Вашингтон анаж буй гэхэд хилсдэхгүй.
Харин Монгол улсын хувьд Оросоос эдийн засгаас хараат улс гэдгээ дахин саналаа. АНУ-ыг дагаж салбаганавал, маргааш шатахуунгүй хоцорно. Монголын эдийн засаг зогсоно. Мөн эрчим хүч доголдоно. Тиймээс НҮБ-ийн чуулганы танхимд " түдгэлзлээ " л гэдэг шийдвэр гаргаж буй нь буруу биш юм.

Ц.ЭНХБАТ

ЭМЯ: УЛААНБААТАРТ ТАВАН ХҮНД КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ
ЭМЯ: УЛААНБААТАРТ ТАВАН ХҮНД КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.