ЭМЯ: УЛААНБААТАРТ ТАВАН ХҮНД КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
ЭМЯ: УЛААНБААТАРТ ТАВАН ХҮНД КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

ЭМЯ: УЛААНБААТАРТ ТАВАН ХҮНД КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт  10599 хүнд шинжилгээ хийснээс 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нэмэгдсэн нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Таван тохиолдол Улаанбаатарт илэрсэн. Гурав нь батлагдасан тохиолдлын ойрын хавьтлын гэр бүлийн хүмүүс байсан, хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр өвчтөнөөс илэрлээ.  Эмнэлэгт хэвтэх үедээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байна. Хэвтсэнээс хойш 4,5 хоногийн дараа шинжилгээ хийхэд эерэг гарч батлагдлаа. Тэгэхээр нууц үедээ эмнэлэгт хэвтэж таарсан байна. Өчигдөр 18:00 цагаас хойш шуурхай ажиллан ойрын хавьтлын 171 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Улаанбаатарт нийт 145 тохиолдол боллоо. Сэлэнгэд 216,Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол байна.  Дотоодын нийт тохиолдол 470 байна.

  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 923, эдгэрсэн 384 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт 530 хүн эмчилгээнд байна" гэв.

НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эмнэлгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч, цэр соруулах аппарат хүлээлгэн өглөө
НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эмнэлгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч, цэр соруулах аппарат хүлээлгэн өглөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.