Хүсвэл хүүхдээ яслид өгдөг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
 Хүсвэл хүүхдээ яслид өгдөг болно

Хүсвэл хүүхдээ яслид өгдөг болно

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хоёр наснаас дээш цэцэрлэгт хамруулна гэж заасан байдаг бөгөөд өдгөө хөдөлмөрийн насны 138 мянган ээж 0-2 насны хүүхдээ асарч гэртээ суугаа гэх судалгаа бий.

Тэгвэл МАН ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө эрүүл мэнд, боловсролын системээс хасагдаад байсан яслийн үйл ажиллагааг дахин сэргээхээр тусгажээ.

Манай нийгэмд бага насны хүүхдээ хүнээр харуулаад өөрөө ажил хөдөлмөр хийж, сурч боловсорч яваа ээжүүд бий. Манайд мэргэжлийн хүүхэд асрах үйлчилгээний тогтолцоо байхгүй,  нялх хүүхдийн асаргааны боловсрол, ёс зүй дутмаг байдгаас  хүүхдээ харуулах найдвартай арга эмээ, өвөө л болж хувирдаг.

Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдийн асаргаанд төр заавал анхаарах шаардлага байна гэсэн үг. 1990-ээд оноос өмнө  зөвхөн Улаанбаатар хотод 40 ясли үйл ажиллагаа явуулдаг байжээ.  

МАН-ын мөрийн хөтөлбөрөөс:

 1.4.6. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг хамруулах боломжтой болгож, яслийн үйлчилгээг сэргээнэ.

МАН-ын сонгуулийн штаб

Дураараа дургигчдыг дарах эрх мэдэлтэн алга уу!
Дураараа дургигчдыг дарах эрх мэдэлтэн алга уу!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.