Төмөр замын осол дахин гарч ГУРВАН ВАГОН замаас гарч галт тэрэгтэй мөргөлджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 32 секунд
Төмөр замын осол дахин гарч ГУРВАН ВАГОН замаас гарч галт тэрэгтэй мөргөлджээ

Төмөр замын осол дахин гарч ГУРВАН ВАГОН замаас гарч галт тэрэгтэй мөргөлджээ

Шинийн нэгний өдөр буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнө Улаанбаатар Төмөр замын Айраг өртөөний зам дээр чингэлэг

 тээвэрлэж явсан ачааны гурван галт тэрэг замаас гарч хажуу замд явсан галт тэрэгтэй мөргөлдөж осол гарсан. Аз болоход,  хүний амь нас эрсдээгүй  байна. Гэвч гарсан хохирлын хэмжээ нэлээн байгаа талаар эх сурвалж мэдээлллээ. Тухайн ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Ачааны галт тэрэг замаас гарах төрлийн осол нь сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа гарсан бөгөөд гол төлөв зам арчилгаатай холбоотой гэх боловч хариуцлагын тогтолцоо суларсныг илтгэж байна.

Эргэн сануулахад 2018 онд ачааны найман галт тэрэг Дархан өртөөнд онхолдож байсан. Онхолдсон найман вагоныг татан босгохоор ажиллаж байсан өргөгч кран бүхий төмөр замын тусгай техник тухайн үед мөн унаж осолдсон. Улаанбаатар - Чойр чиглэлийн ачааны 2656 дугаар галт тэрэгний араасаа дөрөв дэх вагон замаас гарч, 5-7 дугаар вагон унаж байсан. 2018 оны наймдугаар сарын 12-нд үер буусны улмаас Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний орчмын зам эвдэрч суудлын 286 дугаар галт тэрэг замаасаа гарч осолдож байсан, 2019 оны хоёрдугаар сарын 1-нд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Айраг өртөөнд галт тэрэг, машинтай мөргөлдөж нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн зэрэг олон ослыг жагсааж болно. Энэ бүгдээс дүгэнэхэд хойд хөршөөс оруулж ирсэн хуучин ачааны вагонуудын чанарт эргэлзэж  хардаж болохоор боловч 2016 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямаа томилогдсонтой холбож болмоор.

ОХУ-аас актлагдсан 1000 ачааны вагоныг 9000 -11000 ам.доллараар авсан. 60 сая рублийн үнэтэй засварын машиныг Английн компаниар зуучлуулан 1 сая 770 мянган ам.доллараар худалдаж авсан гэх мэт хэргүүд тухайн үедээ олон нийтийн хэл аманд өртөж хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Монголын төмөр замын салбар техник технологийн хөгжлөө дагаад улам сайжрах ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд олон зөрчил, алдаа дутагдал, осол аваар гарлаа. Түүнтэй холбогдох хэргүүд шалгагдаж эхэлмэгц Д.Жигжиднямаа  дарга өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш эрүүл мэндийн шалтгаанаар ХБНГУ-д яваад эзэнгүй байгаа. Түүний эзгүй хойгуур УБТЗ-ын үйл ажиллагаанд гарсан доголдлыг холбогдох байгууллага удахгүй тогтоох биз ээ. Төмөр замын салбарт дахин осол гаргахгүй байх тал дээр гадаадад суугаа дарга нь хэрхэн анхаарч байгаа нь саяхны осол илтгэж  байна. Цахимаар ажлаа хийж байна гэсэн нэр зүүж, төрийн албанд сандал бөглөж суухаар хариуцлагатай хүнд ажлаа өгч улсын ажлыг урагшлуулахгүй бол горьгүй нь байна шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

О.Дашпагма: COVID-19-ийн эсрэг вакциныг 3-4 долоо хоногийн зайтай хоёр удаа хийснээр дархлаа бүрэн тогтоно
О.Дашпагма: COVID-19-ийн эсрэг вакциныг 3-4 долоо хоногийн зайтай хоёр удаа хийснээр дархлаа бүрэн тогтоно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.