О.Дашпагма: COVID-19-ийн эсрэг вакциныг 3-4 долоо хоногийн зайтай хоёр удаа хийснээр дархлаа бүрэн тогтоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
О.Дашпагма: COVID-19-ийн эсрэг вакциныг 3-4 долоо хоногийн зайтай хоёр удаа хийснээр дархлаа бүрэн тогтоно

О.Дашпагма: COVID-19-ийн эсрэг вакциныг 3-4 долоо хоногийн зайтай хоёр удаа хийснээр дархлаа бүрэн тогтоно

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, вакцинжуулалтын бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцины талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өгөв.

Тэрбээр "Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулдаг. Covid-19-ийн эсрэг вакцинд нийт хүн амын 60 хувийг хамруулна. Вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг гурван түвшинд бэлтгэсэн. Вакциныг 2-8 хэмд, мөн -20 хэмд хадгалах төхөөрөмж байдаг. Шинээр -70 хэмд хадгалах 26 ширхэг хөлдөөгч саяхан авсан. Мөн 388 литрийн багтаамжтай таван ширхэг хөргөгчтэй болсон. Ингэснээр гурван төрөлд хадгалах зориулалттай вакциныг үндэсний хэмжээнд хадгалах бүрэн боломжтой болсон.

Улс орнуудад COVID-19-ийн эсрэг вакцин ихэнхдээ хоёр тун хийгдэж байна. Хоёр удаа вакцин хийлгэж байж дархлаа бүрэн тогтоно. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хийх товлол гарч байгаа. 

Уламжлалт вакцинууд ч мөн 2-3 удаагийн тунг хугацаанд нь хийлгэж байж дархлаа бүрэн тогтдог" гэлээ. 

 
 
Налайх, Багануурыг  хот болгох талаарх иргэдийн санал асуулга үргэлжилж байна
Налайх, Багануурыг хот болгох талаарх иргэдийн санал асуулга үргэлжилж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.