Дарханы 18 настай залуу “Кредит” банкны сүлжээнд халдаад баригдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 39 секунд
Дарханы 18 настай залуу “Кредит” банкны сүлжээнд халдаад баригдлаа

Дарханы 18 настай залуу “Кредит” банкны сүлжээнд халдаад баригдлаа

Монголд цахим халдлага нэгэнт бий болжээ. Дархан-Уул аймгийн харьяат,18 настай, Э.Ш гэдэг залуу эхлэд зоогийн газрын цахим сүлжээ руу халдан туршлага сууж аваад дараа нь “Кредит” банк руу халдаад баригджээ. “Essenia” зоогийн газар нь  “Essenia restaurant” гэсэн фэйсбүүк хуудас нээн ажиллуулж байжээ. Нэг өдөр админ луу нь эхнэр уурсан “чи фэйсбүүкээр юугаа шэйрлээд байгаа юм бэ” гэжээ. Шалгатал  холбоотой байдаг 30 гаруй групп дээр нүцгэн эмэгтэй хүний зураг миний хаягаар шэйр хийсэн байж. Мөн "Зарна ккк" гээд пост бичээд үлдээчихсэн байсан гэнэ. Яаран фэйсбүүк хуудасныхаа нууц дугаарыг сольсон ч дараа нь нөгөө аммин Батбаатар мөн рестораны фэйсбүүк хуудасны админаас хасагдсан байв. Тэд рестораныхаа фэйсбүүк хуудсыг алдсан байна гэж мэдээд уг хуудас руу мессеж бичиж рестораныхаа фэйсбүүк хуудсыг авъя гэжээ. Утас чинь хэд вэ? гэхэд утас барьдаггүй гээд байсан. Ер нь буцаагаад өгөхгүй юм байна гэж бодоод цагдаад хандлаа шүү гэж сануулга өгөөд, “хөөрчихсөн юм хэхэхэ, чаддаг юм бол барь” гэсэн мессеж үлдээсэн байсан. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхний зөвлөсний дагуу өөр хаягаас холбоо тогтоон  фэйсбүүк хуудсаа худалдаж авах санал тавьжээ. Ц.Э-гийн цахим халдлагад өртсөн “Кредит” банк фэйсбүүк хуудас болох “Сredit bank”-аа арай гэж буцаан авчээ. Банкны  фэйсбүүк хуудас нь цорын ганцхан админтэй бөгөөд 2014 оны 10-р сарын 13-наас нэвтрэх эрх нь хаагдаж. Хэдэн ажиллагаа явуулсаны үр дүнд фэйсбүүк хаягны нууц үгийг өөр хүн сольчихсон төдийгүү өөрө амдмин биш болсоноо мэджээ. Энэ үед “Ш...Э.....” нэртэй хэрэглэгчээс найз болъё гэсэн хүсэлт иржээ. Удалгүй тэр залуу “алдагдсан фэйсбүүк хуудас олж өгнө” гэсэн пост бичсэн байсанд холбогдон “ямар байдлаар олж өгөх вэ” гэхэд 200 мянгаар хийнэ гэсэн гэнэ. Мөн цагдаа нар фэйсбүүк дээр муу ажилладаг,  бараг олж чадахгүй байх, би ямар ч байсан хайгаад хуудсыг чинь олж авах гээд үзье гэж уриалгахан хандаж. Гэсэн банкны админ цагдаад хандан болсон явдлыг ярьж мөн шинэ “найзаа” сэжиглэж байгаагаа хэлжээ.  Цагдаагийнхан наад хүнтэйгээ фэйсбүүк хуудсаа олуулах гэж байгаа хүн шиг л харилцаад байж бай бид нар хайж олно гэж амлаж. Удалгүй шинэ найз нь холбогдоод “чиний алдсан фэйсбүүк хуудсыг олчихлоо, нэг хүн фэйсбүүк хаяг дээрээ шилжүүлж аваад ашиглаагүй байсныг нь тэр хүний фэйсбүүкний паспортыг эвдэж байгаа нэвтэрч ороод өөрийнхөө нэр дээр танай фэйсбүүк хуудсыг шилжүүлээд авчихлаа, одоо мөнгөө өгөөд ав” гэжээ. ах уу? гэсэн. Тэр дор нь цагдаад хандахад нэхсэн мөнгийг нь өгчих гэж зөвлөж. Хоёр тал яриад хөлсөө 200 мянгаас 115 мянга хүртэл буулгаад данс руу нь шилжүүлжээ. Шинэ найз нь банкны залууг админээр бүртгээд фэйсбүүк хуудсыг нь өгсөн ч халуун мөрөөр нь дагаж явсан цагдаагийнхан тэр дор нь бариад авчээ. Мөрдөн байцаалтаар Э.Ш нь 2014 оны 9-р сарын сүүлээс эхлэн интернет орчинд Фэйсбүүк хуудасны эх кодонд өөрчлөлт оруулж www……..net/Group.html нэртэй пишинг сайт үүсгэж нууц үг, хэрэглэгчийн нэрийг хулгайлах зориулалттай хортой холбоосыг ашиглан интернет зарын болон мэдээллийн группуудээр мэдээлэл хэлбэрээр тарааж уг мэдээллийн дагуу нэвтэрч орсон фейсбүүк хэрэглэгчийн нууц үг, хэрэглэгчийн дугаарыг …………/……….rukk.txt линкээр хүлээн авч 500-600 хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах зорилгоор компьютерийн программ зохион бүтээсэн, программд өөрчлөлт оруулсан, нянтай программын төрөлд хамаарах хортой код /пишинг сайт/-ыг зохион бүтээсэн нь тогтоогдож. Мөн компьютерийн бичилтийн мэдээлэл буюу хүний бичиж байгаа зүйлийг хулгайлан авч цахим шуудан руу илгээдэг Keylogger хортой программыг шинэчлэн программчилж интернетээр файл хэлбэрээр тарааж уг файлыг хүлээн авсан хэрэглэгчийн хэрэглэсэн программ, ашигласан товчлуурын дарааллыг www……[email protected] шуудангаар хүлээн авч нийт зургаан хүний хувийн мэдээллийг олж авсан байжээ. Хулгайлж авсан фейсбуук хуудсаа нэг лайкыг тохирч үнэлээд зардаг байж. "UBN" компаний кохион байгуулсан “we are zombies” нэртэй фэйсбүүкийн эвэнтэд 50 мянган хүн уриад нэг хүнийг хоёр төгрөгөөр бодож 100 мянган төгрөгний шагнал авч байжээ.

NUUTS.mn

Комедиан Д.Амартүвшинг найз охинтой мессэж бичсэн гэх шалтгаанаар зоджээ
Комедиан Д.Амартүвшинг найз охинтой мессэж бичсэн гэх шалтгаанаар зоджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.