Комедиан Д.Амартүвшин үл таних масктай этгээдэд зодуулсан талаар өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Энэ талаар түүнээс тодруулахад "Долдугаар сарын 8-нд цэнхэр амны хаалт зүүсэн үл таних этгээд миний биед халдсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд тухайн 40 эргэм насны иргэнийг баривчилсан.
Хэн дуртай нь ирээд хүний биед халддаг ийм үзэгдэл байж болохгүй. Надад тэр хүний талаарх ямар ч мэдээлэл байхгүй. Яагаад намайг зодсон шалтгааныг асуухад "Миний найз охинтой мессэж бичсэн" гэж хэлсэн. Хэргийг шүүх тогтооно гэж цагдаагийн алба хаагчдын зүгээс хэлж байсан. Хэргийн материалыг цуглуулаад өгнө. Асуудлыг шүүх тогтооно гэсэн" хэмээн хэллээ