Нийтийн тээврийн мөнгө хураагчдад хяналт тавих хэрэгтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
Нийтийн тээврийн мөнгө хураагчдад хяналт тавих хэрэгтэй байна

Нийтийн тээврийн мөнгө хураагчдад хяналт тавих хэрэгтэй байна

УИХ-аар энэ оны улсын төсвийг хэлэлцэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын нөхөн олговрыг нийслэлийн төсөвт шилжүүлнэ гэж байсан. Үүнийг Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос эсэргүүцэж “Нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдийг энэ сарын 1-нээс мөнгөөр зорчуулна” гэж байсан. Хуулийн хүрээнд дээрх асуудлыг одоогоор эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Гэтэл автобусны мөнгө хураагчид оюутнуудад “Энэ сараас эхлэн мөнгөөр зорчихоор болсон. Тасалбарынхаа мөнгийг төл” гэж шаардаж байхтай олон удаа ч нүүр таарлаа. Тухайлбал, өчигдөр 08.00 цагт ажилдаа явахаар СансарIII, IV хороолол чиглэлийн ногоон өнгөтэй автобусанд суулаа. Гэтэл хажууд сууж байсан охин үнэгүй зорчих цахим карт үзүүлэхэд мөнгө хураагч бүсгүй “Бүх хүн мөнгөөр зорчиж байгаа шүү дээ. Картаар үйлчлэхгүй” гэж 500 төгрөг авч харагдав. Харин би мөнгө хураагчаас “Хэзээнээс ийм шийдвэр гарч, автобусанд үнэгүй зорчих эрхтэй иргэдээс мөнгө авах болов” хэмээн тодруулахад “Чамд ямар хамаатай юм бэ. Бид ажлаа мэддэг” гэж уцаарлалаа. Иймэрхүү байдал энд тэндгүй гарч буйг автобусанд үнэгүй зорчдог олон оюутан хэлж байгаа юм. Уг нь оюутнууд цахим картаараа ажлын таван өдөр 21.00 цаг хүртэл үнэгүй зорчих эрхтэй. Гэвч нийслэлийн Тээврийн газар болон холбогдох бусад байгууллагаас ямар ч шийдвэр гараагүй байхад автобусны мөнгө хураагчид овжин аргаар иргэдээс мөнгө авч байна. Хяналт, шалгалт явуулдаг холбогдох байгууллага үүнд анхаарал хандуулах зайлшгүй хэрэгтэй болсныг сануулъя.

Эх сурвалж: Tumen.mn

 

Эмээлт захад хонь 250-350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
Эмээлт захад хонь 250-350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.