Эмээлт захад хонь 250-350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Эмээлт захад хонь 250-350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Эмээлт захад хонь 250-350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Амралт, аялал зугаалгын энэ улиралд монголчуудын махны хэрэглээ огцом ихэсдэг гэхэд хилсдэхгүй.

Шорлог, боодгийг амралтын гол "утга учир" гэж ч болохоор. Иймд махны эрэлт ч, нийлүүлэлт ч өндөр байна. Махны үнэ ханш сонирхохоор Эмээлт захыг зорилоо.

Машиных нь зогсоол битүү, хөл хөдөлгөөн их байв. Зогсоолоос урагш явсаар малын хашаанд очвол олон хонь хашжээ. Нэгнээсээ өрсөж борлуулах гэсэн худалдаачдын яриа нь хүмүүсийг хонио сонгоход нэмэр болохоос илүү нэрмээс болох мэт. Өөрийнхийгөө борлуулахаар тал талаас "дайрч", бусдынхыгаа доош хийх нь төвөгтэй.

Хонио борлуулахдаа хэр тарган гэдгээс нь хамааруулж үнийг нь тооцдог байна. Дунджаар 250-350 мянган төгрөгийн ханштай байв. Авахаар сонгосон хонио уламжлалт аргаар гаргуулах үнэ нь 25 мянга байна. Үүнд гэдэс арилгах, эвдүүлэх үнэ нь багтжээ. Харин толгой шийр, өвчүү хуйхлуулах хөлс 10 мянган төгрөг юм байна.

Эмээлт зах бүх өдөр 08:00-22:00 цагт ажилладаг.

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар хонины ястай мах килограмм тутамдаа дунджаар 16,295 төгрөг байлаа. Харин Хүчит шонхор захад хонины ястай мах 14,500, Хархорин захад 13,000 төгрөгөөр худалдаалагдаж байв.

Улирлын түр сүүдрэвчтэй үйлчилгээг нээхээр боллоо
Улирлын түр сүүдрэвчтэй үйлчилгээг нээхээр боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.