Нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээнд гарах дэвшил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 45 секунд
Нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээнд гарах дэвшил

Нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээнд гарах дэвшил

Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах шинэ тогтолцоог энэ удаагийн парламент бий болгов. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжив. Ингэснээр эмнэлгүүд хэдэн хүнд хэчнээн төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн үзүүлэлтээрээ улсын төсвөөс санхүүждэг болов. Эмнэлгүүд илүү олонд хүнд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх чиглэл рүү шилжиж байгаа нь энэ салбарт хийсэн хамгийн том шинэчлэл. Өмнө нь улсын эмнэлгүүд оочер дараалал тарааж, өдөрт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх иргэдийн тоо хязгаартай байв. Харин дээрх шинэ тогтолцоонд шилжснээр аль эмнэлэг илүү олон хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ, тэр эмнэлэг улсын төсвөөс илүү их татаас авах юм.

Эрүүл мэндийн байгууллагын иргэдэд үзүүлж буй үйлчилгээг хөрөнгө санхүүтэй нь холбосноор нийгэмд бухимдал үүсгээд байдаг олон асуудал цэгцрэх юм. Тодруулбал, Хүнд суртал, мэргэжлийн хоцрогдол, авлига, гар, мөнгө нүүр харах, албан тушаал горилох, ёс суртахууны доголдол, чирэгдүүлэлт, өвчний онош эмчилгээнд зөв, дайчин шуурхай ханддаггүй, ар өврийн хаалга гэх зэрэг асуудалд цэг тавих боломж үүсэх юм. Энэ бол эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх томоохон шинэчлэл.

Гэхдээ эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаас гадна хүчин чадал, боловсон хүчний чадавхын асуудлыг орхигдуулж болохгүй. Орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхээс гадна барилга байгууламжийн хувьд сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой.

Энгийн нэг жишээ дурдахад, өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсад анх удаагаа Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Сэтгэц судлалын үндэсний төв тус тус нисдэг тэрэгний зогсоолтой боллоо. Ингэснээр нэн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах иргэдэд цаг алдахгүйгээр эрүүл мэндчийн үйлчилгээ үзүүлж, эрдэнэт хүний амь насыг аврах боломж бий болгов. Энэ бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүдэд гарсан өөрчлөлтүүдийн нэг. Өөрөөр хэлбэл, шинээр барьсан эмнэлэг, шинэ техник технологийг энд дурдсангүй.

Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хотын хүн амыг орчин үеийн оношилгоо, эмчилгээгээр үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулахаар дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд стандартын шаардлага хангасан байртай өрхийн эрүүл мэндийн төвийн тоог нэмэгдүүлж, хүчин чадал, хүртээмжийг сайжруулна.

Мөн нийслэлийн Наркологийн эмнэлэг болон Түргэн тусламжийн төвийн барилгыг барьж, ашиглалтад оруулахаар Нийслэлийн Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө онцолсон байна. Үүнээс гадна олон жил гацаж, “араг яс” байсан Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг бүрэн дуусгаж, ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, үйл ажиллагааг жигдрүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Эрүүл мэндийн тогтолцоог шинэ шатанд гаргаснаас гадна эмнэлгүүдийн барилгын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.

Өнөөдрийн өрнийн зурхай
Өнөөдрийн өрнийн зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.