Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 8 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

Хумхынхан хамтран ажиллагчидтайгаа анхааралтай харьцах хэрэгтэй
Хонь - (3/21-4/19) 
Энэ өдөр эрч хүчний шинэ эх булаг, уран бүтээлийн ажлын шинэ эхлэлтэй холбоотой. Ажлын байр мэргэжлээ солиход гэмгүй. Таны ажил хэрэгч зан, зөн билэг тань амжилтын баталгаа юм. Тансаг эдлэлд татагдах хүслээ зоргоор нь бүү тавь. Томоохон эд зүйл худалдан авахгүй байх, мөн жижиг сажиг зүйлд мөнгө үрсний хэрэггүй. Арвич хямгач байхыг хичээ. 

Үхэр - (4/20-5/20) 
Маш ашигтай ажил хэрэгч санал ирнэ. Эхлээд таны хүч хүрэхгүй мэт санагдавч энэ саналаас бүү татгалз. Ажил амралтаа хослуул. Яаралтай бус ажлуудыг хойш нь тавь. Хайрын харилцаа хямралд ороход бэлэн байна. Гэр бүлдээ та л зөвхөн шийдвэрлэгч дуу хоолойтой гэж төсөөлөн ноёрхол үзүүлж болохгүй. Олонх үхэрүүд өөрийн үзлээ тэлэх хүсэл эзэмдэнэ. Иймийн тулд та эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг амьдралдаа хэвшил болгох хэрэгтэй. 

Ихэр - (5/21-6/21) 
Амьдралын эрч хүч  нэмэгдэж, сексийн чадвар, дур булаам байдал дээшилнэ. Таагүй мэдээ нь таны тав тухыг алдагдуулж магадгүй бөгөөд эргэн тойрон дахь зарим хүмүүстэй харьцах харилцаагаа эргэн харахад хүргэнэ. Урт хугацааны төлөвлөгөөнүүдийг зохиох, өөртөө нэмэлт үүрэг авах хэрэг гарна. Эвлэршгүй сөргөлдөөнөөс зайлсхий. Ажлын өдрийг завгүй өнгөрөө. Нийгмийн ашиг тусын төлөө хийсэн хөдөлмөр, авьяасыг тань үнэлэх шагнах бололтой. 

Мэлхий - (6/22-7/22) 
Уулыг эргүүлж, усыг буцаах чадвартай үе. Ачааллаа зөв хуваарилахыг сана. Хэтэрхий чармайлт бүү гарга. Эс тэгвээс хамаг хүч тамираа барина. Таны зөв байгаа боловч ганцаар явахгүй байхыг хичээ. Гэрийнхнийхээ зөвлөгөөг сонс. Эрүүл ухаанаар ханд. Та бүх зүйлийг шийдэж чадна. Хэтэрхий зөөлөн мөн зарчимгүй байж болохгүй, таны нэр хүнд унах болно. Хувийн амьдралаа сайжруулах чадвар бий. Хүмүүсийг болон үйл явдлыг бодитоор дүгнэ. 

Арслан - (7/23-8/22) 
Томоохон эд зүйл худалдан авч ихээхэн зарлага гаргана. Алсдаа энэ зүйл танд хэрэггүй болж удаан хугацааны турш таны уур уцаарыг хүргэнэ. Юу хамгийн чухал вэ гэдгийг бодож байвал долоо хоногийн эцэст нэгэн шинэ үйл явдал тохионо. Өсвөр насны хүүхдүүд өөрчлөгдөх хүсэлд автаж, шинэ сэтгэгдэл хайна. Байнгын хяналт, хямгатай байдал нь сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Дотны хүмүүсээ гомдоохгүйг хичээ. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Та өөрийн боломжоороо л амьдрах хэрэгтэй. 

Охин - (8/23-9/22) 
Эмх замбараагүй ээлжит цаг үе. Хамтын ажиллагаанд хууран мэхлэлт, хамаатан эсвэл хүүхдүүдтэйгээ муудалцах, бие тавгүйтэх магадлалтай. Таны хашир зан ба биеэ барих чадвар байнга өөрчлөгдөж буй нөхцөл байдалд байр сууриа тодорхойлоход тусална. Өнөөдөр арилжааны үйл ажиллагаа явуулбал санхүүгийн алдагдалд орохыг од эрхэс зөвлөж байна. Оройдоо сөрөг хандлагууд буурна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Таныг удирдагч Буд гариг Нар болон Сугар гарагтай нэгдсэнээр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, эрч хүчээр дүүрэн байх болно. Ямар нэг зүйлийг сайжруулах гэсэн оролдлого үр дүнгээ өгөх бөгөөд та байшингаа худалдах гэж байгаа бол хүссэн үнээрээ зарж чадна. Таны зорилго өөрчлөгдсөнөөр ажил мэргэжлийн хүрээнд өөрчлөлт гарна. Та хэдий одоогийн байгаа байр сууриндаа сэтгэл хангалуун бус байгаа ч сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн хөнгөн хуумгай хөдлөх хэрэггүй. Зөв сонголт хийхийн тулд тохиромжтой үеийг хүлээ. 

Хилэнц - (10/23-11/21) 
Алдагдалд орж болзошгүй өдөр байна. Санхүүгийн буруу тооцоо хийх, хулгайд эд зүйлсээ алдах, томоохон үргүй зардал гарч болзошгүй. Өөрийн боломжоо дүгнэх хэрэггүй  илүү бодит амьдрал дээр тулгуурла. Од гараг бусад өдрүүдээс илүүтэй энэ өдөр биеэ барихыг зөвлөж байна. Төрөл бүрийн хадгаламж нээх нь танд ашигтай байх болно. Үнэтэй зүйлс худалдаж авах, хүнд мөнгө зээлэх, хуурамч үнэт эдлэл авах зэрэг үйлдэл хийхгүй байхыг сануулж байна. Харин сэтгэлээ сэргээж байгалийн сайханд алхахыг зөвлөж байна. 

Нум - (11/22-12/21) 
Мэргэжлийн ба хувийн амьдралдаа амжилт олно. Шинэ танилууд ашигтай мэдээлэл өгнө. Өөрчлөлт, хувьслын өдөр байх бөгөөд энэ нь таны амьдралыг гэнэт эрс өөрчилж мэднэ. Бизнес, сургалт, алсын аялалтай холбоотой саналууд ирэх магадлалтай. Эргэн тойрныхондоо бүрэн итгэ. Ингэснээр итгэлтэйгээр урагшилж болно. Дээрх саналуудаас бүү татгалз. Гэхдээ бодож үз. 

Матар - (12/22-1/19) 
Осолтой өдөр таныг хүлээж байна. Муу санаатнуудын зүгээс өдөөн хатгалга, түрэмгий явдал гаргаж болзошгүй. Өөрийгөө хамгаалахад хүчээ төвлөрүүл. Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах, алс газар аялах, чухал шийдвэр гаргахаас татгалз. Хамгийн өчүүхэн маргаан ч хайрттайгаа том хэрүүл шуугиан хийхэд хүргэнэ. Эсвэл харьцаагаа бүрэн тасална. Иймд болгоомжтой бай. 

Хумх - (1/20-2/18) 
Шинэ танилуудтай болно. Эсрэг хүйсийн түнштэйгээ нягт хамтран ажиллаж магадгүй. Сэтгэл санаа өөдрөг байх магадлалтай. Хайр болон найз нөхөдтэйгөө харилцахдаа нэрэлхүү зан бүү гарга. Та үүссэн нөхцөл байдалд зүг чигээ зөв сонгох хэрэгтэй. Ялгаруулах тогтолцооны эрхтэн өвчилнө. Хамтран ажиллагчидтайгаа болон хүндрэлтэй харьцаатай ажил хэргийн түншүүдтэйгээ анхааралтай харьцах хэрэгтэй болно. Бизнесийн хүрээнд бусдыг тэргүүлэх болно. 

Загас - (2/19-3/20) 
Зарим нэг нь бусдын гуйсан тусламжид ялангуяа тэр нь эсрэг хүйсийн хүн бол дуртайяа тусална. Мөнгө их олох боловч хөрөнгө хурааж чаддаггүй. Мөнгөө үр ашигтай, нямбай зарцуулж сур. Таны тооцоогүй гамгүй занг далимдуулдаг хүмүүс ч эргэн тойронд чинь байж мэднэ. Сэтгэл хөөрлөөр бүхнийг шийдвэрлэх гэсний хэрэггүй. Эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зөв хооллолт, бүрэн амралт, архи дарснаас хол байхыг зөвлөж байна. 
Сүнсээрээ алдартай зочид буудлууд
Сүнсээрээ алдартай зочид буудлууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.