ЗАСГИЙН ГАЗАР: Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдрууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
ЗАСГИЙН ГАЗАР: Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдрууллаа

ЗАСГИЙН ГАЗАР: Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдрууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө эхлээд байсан юм. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Үүнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор  хэд хэдэн арга хэмжээ авч байгаа аж.

  • Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу нэг тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.
  • 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.
  •  Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.
  • "Ковид-19" цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.
  •  Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна гэлээ.
Д.Оюунтуул, Ц.Алдармаагийн халуун усны цацалсан хэргийг өнөөдөр шүүнэ
Д.Оюунтуул, Ц.Алдармаагийн халуун усны цацалсан хэргийг өнөөдөр шүүнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.