Д.Оюунтуул, Ц.Алдармаагийн халуун усны цацалсан хэргийг өнөөдөр шүүнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Д.Оюунтуул, Ц.Алдармаагийн халуун усны цацалсан хэргийг өнөөдөр шүүнэ

Д.Оюунтуул, Ц.Алдармаагийн халуун усны цацалсан хэргийг өнөөдөр шүүнэ

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.

Энэ хэргийг хуулийн байгууллага хянаж Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1 буюу бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байгаа бол  Ц.Алдармаад  Эрүүгийн хуулийн  96.2.6 буюу онц хэрцгий аргаар  бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр  яллах дүгнэлт үйлдсэн байгаа.  

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн  1-р шүүхэд болох юм.  Хоёр удаа хойшилсон шүүх хурлыг  энэ удаад хойшлуулахгүй хуралдах болно гэдгийг шүүгч мэдэгдэж байсан.

Хэрвээ  Д.Оюунтуулыг буруутай гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм.  Харин Ц.Алдармааг буруутай гэж үзвэл долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ажээ.

Бид энэхүү хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа 

Мисс Солонго: Хүйсээ бус ухаанаа солиулах байж дээ, Гамбууш минь
Мисс Солонго: Хүйсээ бус ухаанаа солиулах байж дээ, Гамбууш минь
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.