Сэтгэл нь цадсан Н.Номтойбаяр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 10 секунд
Сэтгэл нь цадсан Н.Номтойбаяр

Сэтгэл нь цадсан Н.Номтойбаяр

УИХ-ын гишvvн Н.Номтойбаярыг гурван жилийн дараа Монголын нэг номерын баян болно гэж тохой залган суугаа ангийнх нь нєхєд дvгнэж эхлэв. Мань эр ч Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах зэс молибдены “Цагаан суварга”-ын ордыг єєрийн болгож авснаас хойш санаа нь амарсан байдалтай тєрийн ордны ємнvvр таахалзтал алхаад байгаа. Єчигдєр vдийн алдад хэзээний л цvнхээ савчуулсаар алхаж явсан Н.Номтойбаярыг харсан МАН-ын орон нутгийн дарга нар бололтой хvvхнvvд жиг жуг хийлцэн араас нь гvйлдэх шахаж, Чингисийн талбайгаар алхаж явсан хvмvvсийн нvдийг орой дээр нь гаргаад авна лээ. Харин 240 сая тонн хvдэр, 1,8 сая тонн зэсийн нєєцтэй Оюутолгойгоос 27.8, Эрдэнэтээс долоо дахин жижиг ч зэсийн баяжуулах vйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 16.9 сая тонн хvдэр боловсруулж, 300 мянган тонн катодын зэс, 5000 тонн молибдени vйлдвэрлэх аварга vйлдвэрийн эзэн болж байгаа Н.Номтойбаяр гишvvн хэзээний л цvнхээ савчуулсаар одсон. Ёстой л УИХ-ын гишvvн Г.Уянгын дvгнэснээр тэр том ордыг єєрийн болгосондоо сэтгэл, зvтгэл нь ханасан бололтой. Гэтэл удахгvй Монголын тэргvvн баян болох нь тодорхой болоод байгаа энэ хvн 2016 оны сонгуульд мєнгєєр бороо оруулж байгаад нэр дэвших нь тодорхой гэлцэнэ. 
Улсын нєєцєд бvртгэж авснаар 66.1 тонн молибден, 11.2 тонн алт гэх мэт ийм их баялаг дээр сандайлсан Н.Номтойбаяр хvртэл дайраад байхыг бодохоор УИХ-ын гишvvн гэдэг аргагvй л энэ цагийн шидтэн бололтой. Тэдэнд 11 тонн алтнаас илvv эрх дарх, эд баялагийн хуваарилалт ойрхон байдаг аж. 

Эх сурвалж:

Тахь эх нутагтаа эргэж ирлээ
Тахь эх нутагтаа эргэж ирлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.