Тахь эх нутагтаа эргэж ирлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Тахь эх нутагтаа эргэж ирлээ

Тахь эх нутагтаа эргэж ирлээ


БНЧУ-ын Праг хотын амьтны хүрээлэн Чехийн зэвсэгт хүчинтэй хамтран “Тахь эргэж ирлээ” төслийн хүрээнд цэргийн “КАСА” онгоцоор 2011 оноос эхлэн жилдээ 3-4 тахийн гүүг 7-р сарын эхний өдрүүдэд тээвэрлэн Говийн их дархан цаазат газрын “Б” / ГИДЦГ/ хэсгийн Тахь нутагшуулах газарт тавьдаг болсноор одоо нийт 19 тахийн 5 удаагийн зөөвөрлөлт хийсэн байна. Тахь тээвэрлэлтийг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Мобек зохион байгуулж, 2015 онд ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг Праг хотын захиргаа оруулах болсон талаар мэдэгдэл хийж байсны дагуу энэ удаа ийнхүү тус газарт машин бэлэглэх ажлыг хийж байна. 

Праг хотын захиргаа 2008 онд тус захиргаанд шинэ УАЗ-469 маркын автомашины хөрөнгө оруулалт хийж байжээ. 2015 оны 4-р сарын 22-ноос эхлэн ГИДЦГ-ын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн гүүнүүд унагалж эхэлсэн ба 7-р сарын 15-ны байдлаар нийт 26 унага төрснөөс 23 нь эсэн мэнд бойжиж байна. Чех улсаас ирсэн 4 тахийн гүү, 23 унагаар нутагшуулж буй тахийн сүрэг бүл нэмж нийт 140 шахам тоо толгойд хүрчээ.
Эх сурвалж www.wikimon.mn

 

ЭМЯ: 1643 хүн халдвар авч, 14 хүн нас барлаа
ЭМЯ: 1643 хүн халдвар авч, 14 хүн нас барлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.