"Атар" талхны үнийн зөрүү 100-200 төгрөг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
“Атар“ талхны үнийн зөрүү 100-200 төгрөг байна

“Атар“ талхны үнийн зөрүү 100-200 төгрөг байна

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх  900-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 750-970 төгрөг байна. 

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. 

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
NBA-ын улирлын үнэ цэнэтэй тоглогчын үнэлгээг одоогийн байдлаар
NBA-ын улирлын үнэ цэнэтэй тоглогчын үнэлгээг одоогийн байдлаар
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.