NBA-ын улирлын үнэ цэнэтэй тоглогчын үнэлгээг одоогийн байдлаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
NBA-ын улирлын үнэ цэнэтэй тоглогчын үнэлгээг одоогийн байдлаар

NBA-ын улирлын үнэ цэнэтэй тоглогчын үнэлгээг одоогийн байдлаар

Үндэсний сагсан бөмбөгийн улирлын тоглолтууд дуусахад 20-н тоглолт л үлдээд байгаа юм. Мэдээжийн хэрэг улирлын үнэ цэнэтэй тоглогч хэн болох вэ гэдэг асуулт хүн бүрийн толгойд байгаа биз. Тэгвэл одоогийн байдлаар ямар тоглогч болох магадлалтай байгаа талаар мэдээлэл хүргэе.

1. Stephen Curry (Golden State Warriors)

2. James Harden (Housten Rockets)

3. Lebron James (Cleveland Cavaliers)

Гэсэн тоглогчид үнэ цэнэтэй тоглогч болоход хүчтэй өрсөлдөж үнэлгээ сайтай байгаа юм. Мэдээжийн хэрэг үнэ цэнэтэй тоглогчийг зөвхөн хувийн амжилтаар нь болгодоггүй багийн амжилттай нь давхар харах хэрэгтэй байдаг. Тэгвэл Өрнөд бүсийг 46 хожил 11 хожигдол гэсэн амжилтаар тэргүүлж байгаа Golden State Warriors багийн холбон тоглогч Stephen Curry үнэлгээ сайтай байгаа бол бусад тоглолгч нар нь өчигдөр хоорондоо өрсөлдөөд байсан James Harden болон Lebron James нар юм. Өчигдөрийн тоглолтонд тэрхүү өрсөлдөөнд James Harden ялж улирлын үнэ цэнэтэй тоглогч болоход улам ойртож нэр хүнд нь дээшлээд байгаа ч тоглолтын үеэр Lebron James-г өшиглөн бүдүүлэг үйлдэл гаргасан хэмээн 1 тоглолтонд оролцох эрхээ хасуулжээ.

Таны бодлоор хэн улирлын үнэ цэнэтэй тоглогч болох вэ?

 Л.Бямбасүрэн  ээжийг минь хутгалж алснаа хэлээгүйд бид гомдолтой байгаа
Л.Бямбасүрэн ээжийг минь хутгалж алснаа хэлээгүйд бид гомдолтой байгаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.