Ерөнхий сайд асан С.Баяр Ч.Давааням нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхлээд байсан юм. Тэгвэл шүүгдэгч нарын зүгээс хэргийг Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэрэгтэй нэгтгэх хүсэлт гаргажээ. Шүүх хүсэлтийг хүлээн авч ирэх пүрэв гаригт болох С.Баярцогт нарын давж заалдсан гомдолтой нэгтгэн хэлэлцэхээр болсон юм.
Анх уг хоёр хэргийг нэгтгэн прокурорын зүгээс шүүхэд шилжүүлж байсан юм. Ерөнхий сайд С.Баярын зүгээс хэргийг тусгаарлах ёстой гэж үзэж байсны дагуу тусгаарласан билээ. Харин энэ удаа нэгтгэх ёстой гэж үзсэн бололтой.
С.Баяр, С.Баярцогт нар Оюу толгой төслийг байгуулахдаа Монгол Улс алдагдалд оруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан, хувьдаа хөрөнгө завшсан гэх мэт олон үндэслэлээр буруутган шүүж байгаа юм.
Анхан шатны шүүхээс С.Баярт 5, С.Баярцогтод 10 жилийн ял оноогоод байгаа юм.