Төв банкинд ч, төр засагт ч хийх ажил их байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 1 секунд
Төв банкинд ч, төр засагт ч хийх ажил их байна

Төв банкинд ч, төр засагт ч хийх ажил их байна

БНСУ-ын хүнд үеүдэд иргэд нь ээмэг, бөгжөө мулталж өгөөд л эдийн засаг нь иргэдийнхээ дэмжлэгтэйгээр өндийсөн талаар өнөөдрийг хүртэл түүх домог мэт ярьсаар байдаг билээ.

Иргэдийнх нь эдийн засгийн боловсрол ийм өндөр төвшинд учраас Солонгос өнөөдөр дэлхийн томоохон улсуудын нэг болчихжээ. Сөүл дайны хүнд хэцүү үед ч, үсрэнгүй хөгжлийн энэ үедээ ч уруудсангүй, доройтсонгүй, харин ч бүр сэргэжээ. Найман жилийн өмнө 1000 воны үнэтэй байсан бараа өнөөдөр ч тэр хэмжээндээ.

Ам.доллартай харьцах воны ханшаа ч найман жилийн өмнөх яг тэр хэмжээнд хатуу чанга барьж чаджээ. Инфляцийг гурван хувьд барьж байгаа, эндээс доошлуулах ажлуудаа эхэлчихсэн хэмээн бардамнаж суух. Ингэж л ажиллах хэрэгтэй юм байна. Ийм болтлоо хөгжих ёстой юм байна, бид. Ноён долларын өмнө номхрохгүй эдийн засагтай болох ёстой юм байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүнд үедээ ирчихээд байна. Ам.долларын ханш чангарч, найман жилийн өмнөх 1000 төгрөгийн бараа өнөөдөр 20000 төгрөгт хүрчихээд байгаа нь нууц биш. Энэ хүнд хэцүү үед ээмэг бөгжөө бариад очих хүн бараг л байхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Монголчууд бид эх оронч хэмээн цээжээ дэлдэх дуртай. Харин эх орныхоо хүнд цаг үед ээмэг бөгжөө бариад очих нь хэд вэ.

Харин ч арилжааны банк нь дампуурчих вий гэхдээ бэлэн мөнгөө гудсан доогуураа нуухаас наагуур яваа нь илүү олон болов уу. Ам.долларын ханш өслөө, УИХ, Засгийн газар, Монголбанк юу ч хийж чадахгүй байна хэмээн ам амандаа харааж зүхэх атлаа хэцүү цаг үеийг туулахад хэрэглээгээ танаад ч болов туслах нь тун цөөхөн. Солонгосчууд сүрхий эх орончдоо ээмэг бөгжөө бариад очоогүй. Түүхэндээ маш олон удаагийн хүнд дайн үзэж, үргэлж эзлүүлж, тонуулж, дээрэмдүүлж, өлсгөлөнг мэдэрсэн энэ улс орны иргэдийнх нь эдийн засгийн боловсрол нь өндөр юм байна гэж магтахаас аргагүй аж. Учир нь БНСУ-ын иргэд бараа худалдан авах, наймаагаа худалдах, олсон цалингаа үр ашигтай зарцуулах талаар маш өндөр боловсрол эзэмшжээ. Энэ үүргийг нь БНСУ-ын Төв банк нь хариуцдаг аж.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

2014 оны сүүлчийн дугуйн парад ирэх бямба гаригт болно
2014 оны сүүлчийн дугуйн парад ирэх бямба гаригт болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.