Гадаад улсад буй монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Гадаад улсад буй монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна

Гадаад улсад буй монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газрын байранд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт зохион байгуулна.

Гадаад улсад байгаа нийт 7,394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ.

Австрали улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13:00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгөөд байгаа юм.

Токио хотод тухайн улсын цагаар 12:00 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх зэрэг цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.

Сөүлд 12:00 цагийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн 1,077 сонгогчоос 147 нь саналаа өгчээ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

С.Эрдэнэ: Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар чуулган Улаанбаатарт болно
С.Эрдэнэ: Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар чуулган Улаанбаатарт болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.