ТАКСИ, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДАНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
ТАКСИ, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДАНА

ТАКСИ, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДАНА

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана.

Хязгаарлалтад ороогүй 18 аж ахуйн нэгжээс бусад байгууллага 07.00-22.00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлийн Засаг даргын захирамжид байгууллагууд хугацааны хязгаарлалтад нийцүүлэн цагийн хуваарийг өөрсдөө баталж мөрдүүлнэ хэмээн заасан байдаг.

Энэ нь бүх аж ахуйн нэгж 07.00-22.00 цагийн хооронд ажиллана гэсэн үг биш юм. Байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Такси, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээний газруудад тусгай нөхцөл шаардаж, нийтлэг түр журмыг баталсан байна. Хязгаарлалтад ороогүй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх нийтлэг түр журмын зааврыг баримтлан ажиллахыг анхааруулж байна. Ирэх даваа гарагт аж ахуйн нэгжүүд 07.00 цагаас үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ орчны 50 метр талбайг цэвэрлэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд харагдахуйц газар QR кодыг байрлуулах, ариутгал халдваргүйтлийг хийсэн, баримтыг дотоод хяналтын ажилтан хянасны дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой юм байна хэмээн нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Сүрьеэ-КОВИД-19“ халдварын ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙГ эхлүүллээ
Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Сүрьеэ-КОВИД-19“ халдварын ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙГ эхлүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.