Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Сүрьеэ-КОВИД-19“ халдварын ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙГ эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 41 секунд
Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Сүрьеэ-КОВИД-19“ халдварын ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙГ эхлүүллээ

Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Сүрьеэ-КОВИД-19“ халдварын ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙГ эхлүүллээ

Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгийг коронавируст халдварын үзлэг шинжилгээтэй хамтруулан хийх "Сүрьеэ-КОВИД-19" халдварын илрүүлэг үзлэгийг өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны "Нэмүүлэн" ӨЭМТ-өөс эхлүүлж байна.

Арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьeэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд хийгдэж буй тус илрүүлэг үзлэгийг эрүүл мэндийн болон төрийн бус байгууллагууд хамтран улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 10 аймгийн нийт 130 гаруй мянган иргэнийг хамруулах юм.

Arslan.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Сүрьеэтэй хүн коронавирус халдварыг хавсарч авснаар хүндрэл нь илүү их явагдаж хүний амь эрсдэх, эрчимт эмчилгээний хоног нь нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс Коронавируст цар тахлын үед ч гэсэн сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг орхигдуулахгүйгээр хийх хэрэгтэй. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам Глобаль сан, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг болон бусад Төрийн буc байгууллагуудтай хамтран сүрьеэ, ковидын илрүүлэг үзлэгийг хослуулан хэрэгжүүлэхээр өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна." гэв.

Arslan.mn

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьeэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа "Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөлд Монголын өрхийн анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллага хамтран ажиллаж байна. Сүрьеэ өвчинд зарцуулах төсвийн тодорхой хувийг Глобаль сангаас хариуцан тоног төхөөрөмж, эм тариа болон илрүүлэг үзлэгт зарцуулдаг. Өнөөдөр нээлтээ хийж байгаа коронавируст халдварын үзлэг шинжилгээтэй хамтруулан хийх "Сүрьеэ-КОВИД-19" халдварын илрүүлэг үзлэг нь 3 жилийн хугацаанд хэрэгжих юм. Ингэснээр сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэ, коронавируст (КОВИД-19)-ын илрүүлэгийг хугацаа алдалгүй оношилж, эмчилгээнд хамруулснаар хүндрэл нас баралтаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Өнөөдөр Монгол Улсад сүрьеэгийн тархалт буураагүй учир илрүүлэг үзлэг хийснээр коронавирустай хамт сүрьеэг давхар илрүүлэх боломжтой." гэлээ.

Arslan.mn

Сүрьеэгээр өвчилсөн бол гэр бүлийн гишүүддээ халдвар тараах, цаг алдаж эмнэлэгт хандсан эсвэл бүрэн эмчлүүлээгүйгээс хүндрэх, олон эмэнд тэсвэртэй болох, улмаар нас барах төдийгүй тухайн өрхийн амьжиргаанд нөлөөлж, өрхийн ядруулын шалтгааны нэг болдог болохыг судлаачид тогтоожээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2020 онд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг 1.4 сая хүг авч чадаагүй ба коронавируст халдварын улмаас сүрьеэ өвчний илрүүлэлт 25 хувиар буурч, сүрьеэгийн нас баралт 26 хувиар өсч, 2012 оны түвшинд буцаж ухарсан байна.

Сүрьеэгийн өвчлөл өндөртэй 22 улсын нэг нь Монгол Улс бөгөөд хүн амын дунд сүрьеэ өвчний бодит тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар 100 мянган хүн амд 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшингөөр 10 дугаарт эрэмбэлэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын хийсэн тооцооллоор жил бүр 12,000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэхээс эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн 1/3-ийг буюу 4000 гаруй тохиолдлыг л илрүүлж байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарах болсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж, энэхүү голомтонд анхаарал зайлшгүй хандуулах ёстой асуудал болооод байна. Гэр бүлийн хүрээний хавьтал, сүрьеэгийн халдвар авах эрсдэлт бүлгийн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэдийг сүрьеэ өвчний илрүүлэг үзлэгт өргөн хамруулж, оношилсон тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлэх нэн шаардлагатай байгаа юм.

Сүрьеэгүй, Ковидгүй Монголын төлөө хичээцгээе!

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Бусдын эрүүл мэнд жолоочийн гарт
Бусдын эрүүл мэнд жолоочийн гарт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.