Бусдын эрүүл мэнд жолоочийн гарт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
Бусдын эрүүл мэнд жолоочийн гарт

Бусдын эрүүл мэнд жолоочийн гарт


 

Зам тээврийн осол зуны цаг ирсэнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн зам дээр их гардаг. Улсын хэмжээнд зам тээврийн ослын 40 орчим хувь хөдөө, орон нутгийн замд гарсан хэмээн тоон үзүүлэлт байдаг юм. 

Саяхан Сонгинохайрхан  дүүргийн нутаг дэвсгэрт Эмээлтийн  замд амины Hyundai Sonata-2 маркын автомашины жолооч Д-нь амины Isuzu Truck маркын  ачааны автомашинтай мөргөлдөж  3 хүн нас барж, 1 хүн гэмтсэн ноцтой хэрэг гарсан. Ийнхүү жолооч нар нь замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүндээ хамгаалах бүс хэрэглүүлдэггүй, гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангадаггүй зэргээс үүдэн зам тээврийн осол нэмэгдэх болсон. 

Энэ сарын 1-ний өдөр 201 осол гарсан бөгөөд нэг хүн амь насаа алдсан. Өнгөрөгч амралтын өдөр Дарханы зам дээр дөрвөн зам тээврийн осол гарчээ. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн А-0401 дугаартай улсын чанартай авто замд 52 дахь километрээс 161 дэх км хүртэл хамгийн их осол гардаг 9 цэг байгааг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоож олон нийтэд мэдээлсэн. Иймд иргэд хөдөө орон нутгийг зорихдоо хурдаа тохируулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна. Таны амь нас болоод бусдын эрүүл мэнд жолоочийн гарт гэдгийг санаж явах хэрэгтэй. 

 

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айчлал хийхээр мордлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.