“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын мал эмнэлгийн шинжлэх ухааны толгойлох байгууллага Мал эмнэлгийн хүрээлэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн хүрээнд “Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр амжилтай зохион байгуулагдлаа.

Хуралд Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэл, 21 аймаг, сум, дүүргийн мал эмнэлгийн нэгжүүд, Биокомбинат ТӨХХК, УМЭАЦТЛ зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Сүүлийн жилүүдэд шинэ болон шинээр сэргэн гарч байгаа халдварт өвчний гаралт, давтамж нэмэгдэж байна. Түүнчлэн нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдаж буй өнөө үед малын эмийн чанар, аюулгүй байдал, хэрэглээнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд мал, амьтдад шимэгчлэгч паразитын төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг бүрэн тодорхойлж, тэдгээртэй тэмцэх, сэргийлэх, эмчлэх орчин үеийн арга, технологийг бий болгож өөрийн орны эрдэмтдийн зохион бүтээсэн технологи, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь нэн чухал юм. Дэлхий нийтэд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт байгаль экологи, хөрс, ус, ургамал, малын бие дэх макро, микро элементийн харьцааны өөрчлөлтөөс шалтгаалан үүсэх онош нь тодорхойгүй өвчин, элдэв хордлого ихээр гарах болсон зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн мал эмнэлгийн салбарын судлаачдын гаргасан шинжлэх ухааны судалгаа, шийдлүүдийн талаар хэлэлцлээ.

Хуралд оролцогч байгууллагуудын төлөөлөл нь мал эмнэлгийн салбарт тулгамдаж буй олон асуудлуудыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэн хурлын зөвлөмжид тусгуулан Мал эмнэлгийн ерөнхий газарт хүргүүлж мал эмнэлгийн салбарын бодлого, шийдвэрт тусгуулан ажиллахаар санал нэгдлээ.

Амташсан С.Баярцогт
Амташсан С.Баярцогт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.