Амташсан С.Баярцогт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 54 секунд
Амташсан С.Баярцогт

Амташсан С.Баярцогт

 

 

  “Тавантолгой”-н төсөл сонгууль угтсан шоу тийшээ эргэчихлээ. Ерөөсөө л үе үеийн улстөрчдийн өмнөө барьдаг шоу байснаас гадна эрх баригчид их бага хэмжээгээр ашиг хүртэж ирсэн нь ч үнэн. Сонгууль дөхөж буй энэ үед стратегийн орд газраар шоуддаг нь ердийн үзэгдэл болсон. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэрээний төслийг зүтгүүлсэн ч УИХ-аар оруулах зайлшгүй шаардлага бий хэмээн үзэж, УИХ-аар хэлэлцээд буцаачихлаа. Орд газрыг эргэлтэд оруулж эдийн засгаа өөд нь татах гэсэн горьдлого ч талаар боллоо.

 

        Ямартай ч УИХ, Засгийн газар хооронд асуудал үүсч, бичиг шидэлцэхээс өөр үр дүн харагдахгүй байна. УИХ-ын дарга З.Энхболдын ярьж байгаагаар бол М.Энхсайхан шууд гадныханд ашигтай байдлаар гэрээлсэн. Бараг л харийнханд бэлгийн журмаар өгсөн. Хоёр сая иргэний санал дутуу байгаа. Учир нь хуульд иргэдийн өмч хэмээн заасан гэх мэтээр тайлбарлаад тас гүрийж байгаа. Харин Засгийн газар бол зөв зүйтэй гэрээ. Үүнийг заавал УИХ-аар ч хэлэлцэх албагүй хэмээн зүтгүүлсээр байгаа.          

 

          Тэр тусмаа оффшор дансандаа нэг сая ам.доллар мартдаг С.Баярцогт бол зүтгүүлсээр байгаа юм. Тэрээр УИХ-ын дарга З.Энхболдын тухайд ийн ярьсан. “Тэр бол хувь хүний байр суурь байх. Ямар нэг асуудал хувь хүний байр сууринаас биш хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжинэ. Монгол төр засаг, хууль дүрэмтэй. Хуулийн дагуу л шийдвэрлэнэ” хэмээн эрсхэн хариулсан байна лээ.

 

          Харин зарим ажиглагчдын ярьж байгаагаар бол Засгийн газар хөрөнгө оруулагчдын дунд ихээхэн мөнгөний нууц яриа бий учраас ийнхүү зүтгүүлж байгаа юм. Тэр тусмаа С.Баярцогтод эрх ашгийн сонирхол бий. Үүнийг М.Энхсайхан нар хамтран хэрэгжүүлж байгаа гэх таамгыг дэвшүүлж байгаа. Оюутолгойн гэрээг үзэглэж, гаднын бүсэд сая саяар нь ам.доллар мартдаг хүн ямар нэгэн нууц тохироо хийсэн байхыг үгүйсгэх аргагүй.  С.Баярцогт бол ашигтай том төслөөр мөнгө угааж амташсан хүн. Тэрээр Оюутолгойн гэрээг үзэглэхэд Сангийн сайдаар ажиллаж, ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэмээн өдгөө ч хардсаар байдаг. Ямар сайндаа л сая саяар нь ам.доллар дансандаа мартаж байх билээ.

 

 

Н.Дөл

 

 
 
- See more at: http://www.unen.mn/content/49067.shtml?alias=politics#sthash.yKFnZBa6.dpuf
Буруу тунгаар эм өгсөн “Монос”-ын эмийн санчийн хэргийг прокурорт шилжүүллээ
Буруу тунгаар эм өгсөн “Монос”-ын эмийн санчийн хэргийг прокурорт шилжүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.