”Камертон”-ны 20 жилийн ойн баяраар Л.Ган-Эрдэний гэргий нярайлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
”Камертон”-ны 20 жилийн ойн баяраар Л.Ган-Эрдэний гэргий нярайлжээ

”Камертон”-ны 20 жилийн ойн баяраар Л.Ган-Эрдэний гэргий нярайлжээ

 

ganaafamilyМонголын эрэгтэй хамтлагуудын томоохон төлөөллийн нэг “Камертон” хамтлагийнхан өчигдөр 20 жилийнхээ ойг фенүүдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Ингэхдээ тоглолт хийгээгүй бөгөөд “Crocus event hall”-д “VIBE 105.5fm”-ийн нээлтийн “Black & White party”-д оролцсон юм.

 

Энэ шоунд “Камертон” хамтлагийнхан зарим дуугаараа фенүүддээ бэлэг барьсан бөгөөд яг тэр агшинд тус хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнэ аав болсон сайхан мэдээгээ дуулгасан байна.

Тэрээр “Манай Л.Ган-Эрдэнийн гэргий Б.Уянга маань өнөөдөр буюу бидний 20-н жилийн ойн өдөр хоёр дахь хүүгээ төрүүллээ. Ингээд Ганаа маань 38-тай аав болж байна” хэмээв. Дуучин Ганаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авч буй юм. Өмнө яруу найрагч Гэрэлийн охин хөтлөгч Халиунтай гэрлэж, хөөрхөн охинтой болсон ч хосууд удаан хамт амьдралгүй хоёр тийш болсон. Харин хоёр дахь амьдралаа эхлүүлж  “Жигүүр Гранд” группын захирал Баттөрийн охин Уянгатай гэрлэж хосууд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. Ямартай ч дуучин залуу маань хамтлагийнхаа ойн баяраар хүүхдээ өлгийдөн авсан давхар давхар баяр тохиожээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо
Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.