Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

 

Монгол Улсын Ардчилсаншинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр болж өндөрлөлөө. Нийт 94 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр нийслэлийн оролцогч С.Алтангэрэл 7.5 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Орхон аймгийн оролцогч Ө.Цэрэндорж, гуравдугаар байрт Дорнод аймгийн оролцогч Д.Дүүрэнжаргал шалгарав. Шагналт дөрөвдүгээр байрт Говьсүмбэр аймгийн оролцогч Г.Харуулбаатар, тавдугаар байрт Сэлэнгэ аймгийн оролцогч С.Сундуй шалгарсан юм.Тэмцээнд 33 эмэгтэй шатарчин оролцсноос Дархан-Уул аймгийн оролцогч Т.Март 7 оноогоор тэмцээнийг тэргүүлж, алтан медаль хүртсэн бол Сэлэнгэ аймгаас оролцож буй Б.Алтантуяа удаалж, Увс аймгийн оролцогч Ж.Алтанцэцэг гуравдугаар байрт шалгарлаа.Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор С.Алтанхуяг, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Д.Сайнзаяа нарыг тодруулсан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор улсын хэмжээнд зохион явуулсан Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 2300 шатар сонирхогч оролцлоо.

Эх сурвалж: Zaluu.com

Үхрийн ордын ганц бие эрчүүд гоонь амьдралдаа цэг тавихад тааламжтай цаг үе
Үхрийн ордын ганц бие эрчүүд гоонь амьдралдаа цэг тавихад тааламжтай цаг үе
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.