Хүн өмгөөлбөл хэрэгтэн болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
Хүн өмгөөлбөл хэрэгтэн болно

Хүн өмгөөлбөл хэрэгтэн болно

 

        “Дорой нэгнийг өмгөөлж, буурай нэгэнд бяраа бүү гайхуул” гэж өвөө минь бага насанд сургадаг байв. Дунд сургуульд байхад настан буурал, өтгөс нялхаст туслах тухай сургаж, уриалдаг байлаа. Харин өдгөө бусдад тусалбал өөрт гай болно гэж хүмүүс айдаг болж. Сайн санаагаар тусалсан нь байтугай хуулийн дагуу өмгөөлсөн нь хүртэл шүүхэд дуудагдах болсон нь харамсалтай. “Шинэчлэл”-ийн засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрт холбоотой Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийг өмгөөлсөн өмгөөлөгч Ц.Баасандоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шалгуулахаар цагдаад ханджээ. Уг нь үйлчлүүлэгчээ сайн өмгөөлснийх нь төлөө шагнах байтал шалгуулна, шийтгэнэ гэх нь шүүх ялзарч, доройтож буйн илрэл мэт харагдаж байна. Шүүх байгууллага хуулиа мөрддөг, эрх ашгийн зөрчилтэй шүүгчээр шүүх хурал даргалуулна гэж улайрдаг, шүүж буй хүнийхээ гэм буруутайг хуулийн дагуу тогтоож чадахгүй ял оноодог болсноо цайруулах гэж өмгөөлөгч Ц.Баасандоржийг гэм буруутай болгохоор улайрч байна гэж үзэгсэд ч байна. Ганц өмгөөлөгчид мад тавиулаад шаралхсандаа цагдаад өгч шалгуулна хэмээж буй Шүүхийн ерөнхий зөвлөл байх гэж. Шүүх байгууллагыг үнэний туйл, хуулийн манаач гэж ойлгодог. Гэтэл сүүлийн жилүүдэд шүүх улстөрчид, эрх мэдэлтний нохойд барьдаг мод болсон гэсэн таагүй дүгнэлтийг иргэд өгөх болсон. Өмгөөлөгч бусдыг өмгөөлснийхөө төлөө шалгуулах, ял эдлэх хэмжээнд тулснаас үзвэл “Өмгөөлөгч хүн бусдыг шүүхийн өмнө сайн өмгөөлбөл буруутна” гэснээс ялгаагүй илгээлтийг нийгэмд түгээж буй мэт сэтгэгдэл төрүүлэх боллоо. Уг нь бусдыг өмгөөлж, тусалж дэмжсэн хүний буян дэлгэрч явдаг юм гэсэн. Дээрх жишээнээс харвал бусармаг үйлдлийг эсэргүүцэж бусдыг өмгөөлсөн хүн өөртөө л гай удаж мэдэх “ардчилсан” нийгэмд хүн өмгөөлбөл хэрэгтэн болно гэсэн афоризм өнөөдөр үйлчилж байна бус уу.

 

Д.Лхагва-Очир

 
 

 

М.Зоригт сайд шүүхийн шийдвэр биелүүлэх гэж “УБТЗ”-ыг эргэлээ гэж үү
М.Зоригт сайд шүүхийн шийдвэр биелүүлэх гэж “УБТЗ”-ыг эргэлээ гэж үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.