БОАЖ-ЫН САЙД ЗАВХАН, АРХАНГАЙ АЙМАГТ ДӨРВӨН ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 20 секунд
БОАЖ-ЫН САЙД ЗАВХАН, АРХАНГАЙ АЙМАГТ ДӨРВӨН ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАЛАА

БОАЖ-ЫН САЙД ЗАВХАН, АРХАНГАЙ АЙМАГТ ДӨРВӨН ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАЛАА

1. Агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1-рт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж тусгасны хүрээнд Могойн голын нүүрсний уурхайд түшиглэн ойролцоох дөрвөн аймгийг хангах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах судалгааны ажилтай газар дээр нь танилцлаа.

Уг үйлдвэрийг байгуулснаар Завхан, Хөвсгөл, Увс, Архангай аймгийн айл өрхүүдийг шахмал түлшээр хангах боломж бүрдэнэ. Ингэснээр аймгуудын агаарын бохирдлыг бууруулах ажилд ахиц гарна гэж үзэж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байгуулбал дөрвөн аймгийн уулзвар аль, аль талдаа засмал замаар холбогдсон учир технологи болоод дэд бүтэц талаасаа хамгийн боломжийн цэг гэж тодорхойлж судалгаан ажлыг эхлүүлсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сум нь Архангай аймагтай 200 гаруй км, Увс аймгаас 400 орчим км, Завхан аймгийн төв Улиастай хотоос 188 орчим км зайтай засмал замаар холбогдсон учир шахмал түлш тээвэрлэхэд боломжтой гэж үзэж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа судалгааны ажилтай танилцаж холбогдох мэдээллийг солилцлоо.

2. Томоохон гол, нууруудын эхийг хамгаалах ажлын хүрээнд

Хангай нуруунаас эх авч байгаа томоохон гол нууруудын эхийг хамгаалах, усны түвшин нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа зарим ажлуудтай энэ үеэр танилцлаа. Нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авч, санал солилцсон юм.

Томоохон гол, нууруудын эхийг хамгаалах ажлын хүрээнд Идэр голын эхийг хамгаалах зорилгоор ойжуулах ажлын хүрээнд 50 сая төгрөгөөр мод тарих төсвийг шийдвэрлэлээ.

Ингэхдээ уг ажлыг хариуцах эзэнтэй, ургалт, арчилгааг анхаарч үр дүнтэй зохион байгуулахыг холбогдох албаныханд анхааруулсан юм.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд засгийн газраас хэрэгжүүлж буй салбарын онцлох ажлуудын талаар аймгийн иргэд болоод холбогдох албаныханд танилцуулж, тус аймгуудын байгаль орчин аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалтай газрын захиргаад, сав газрын захиргаануудын удирдлага болон албан хаагчидтай уулзаж салбарын тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх байгаа асуудлуудтай танилцлаа. Ингээд газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэмж орон нутагт зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхээ онцоллоо.

3. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд

Айл өрхийн галлагаанаас үүдэн гарах хүлэмжийн хийг санаачилгатай, агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон чиглэлийг ажил, төсөл хөтөлбөр, аян өрнөж байгааг томилолтын үеэр орон нутгийн удирдлагуудад танилцуулж тухайн аймгуудад шат дараатай хэрэгжүүлэхээр санал солилцсон юм. “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг нийслэл хотод амжилттай зохион байгуулж байгаа бол орон нутагт тэр дундаа төвлөрөл ихтэй суурин газруудад энэ аян өрнүүлэх, айл бүр хашаандаа мод суулгах, тарьсан бүрээ ургуулах, эзэнтэй хариуцлагатай байх, суулгац бүрийг гэрчилгээтэй бүртгэлтэй болгох, улмаар идэвх санаачилгатай арчилж, ургуулж байгаа айл өрхийг урамшуулах эрхзүйн орчин бүрдэж байгааг онцлон танилцууллаа.

Аймаг, сумын удирдах албан тушаалтнуудад энэ ажлыг зохион байгуулах хүрээнд санал санаачилгатай байхыг хүсээд 2022 оны төсөв болоод олон улсын байгууллагуудын санхүүжилтээр энэ ажлыг өргөн хүрээтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр газар нь жилдээ 25000 орчим суулгац бэлтгэх хүчин чадалтай байдаг. Энэ тоог нэмэгдүүлэх, орон нутагт мод үржүүлгийн газруудыг бий болгох, нэмэгдүүлэхэд нутгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Монгол улсын ойн нөөцийг 8,3 хувьд хүртэл нэгдүүлэх засгийн газрын зорилтын хүрээнд ойжуулах ажлыг эрчимтэй зохион байгуулах, уулнаасаа

төв суурин руугаа мод авчирч суулгах биш, өөрсдөө тарьж үржүүлж, мод суулгацын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн ойн нөхөн сэргээлтийн хажуугаар цэвэрлэгээ, хортон шавжаас хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг албаныханд анхаарууллаа.

Завхан аймагт Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтай газрын хувьд хайрхныг зорин очих гадаад, дотоодын жуулчдын урсгалаас үүдэлтэй хогны асуудал үүсдэг. Иймээс тус газрын захиргаанаас хог тээвэрлэх автомашинтай болох хүсэлтээ уламжилсан. Энэ асуудлыг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжих хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох төслийн хүрээнд 2022 оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр боллоо.

Улмаар нутгийн удирдлага болоод, захиргаануудын хувьд нэн тэргүүний асуудлуудаа тусгаж бичгээр илүүлэх, ирэх оны төсөвт шат дараатай тусгах, талаар санал солилцсон юм.

4. Салбарын ажилтан албан хаагчдын цалин, хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн байдлыг сайжруулах ажлын хүрээнд

Аймаг орон нутагт байрлах цаг уур, орчны шинжилгээний газрууд болоод тусгай хамгаалалттай газрын захиргаад, сав газрын захиргаануудын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын хүрээнд тухайн газар нутагт ажиллаж байгаа албан байрууд нь олон жилийн насжилттай, элэгдэлд өртсөн байдаг, урсгал засвар, шинэчлэл яаралтай хийх шаардлагатай байгааг ажиллагсад онцлон уламжилсан.

Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллаад орчин нөхцөлийг сайжруулах, байр байгууламжийн засвар шинэчлэлийг асуудлыг шат дараатай шинэчлэх, засварлах асуудлыг анхааралдаа авч ажиллахаар боллоо.

Завхан, Архангай аймагт байрлах Цаг уур, орчны шинжилгээний газруудын байрыг стандартад хэмжээ бүхий нэг загвар, зурагт төслөөр шинэчлэх ажлыг ирэх оны төсөвт тусгахаар шийдвэрлэлээ.

Тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаануудад, сав газрын захиргаанд ажиллаж байгаа байгаль хамгаалагчид болоод ажилтан албан хаагчдын цалин хөлсийг шат дараатай нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах ажлыг анхааралдаа авч, засгийн газарт танилцуулахаар боллоо.

Түүнчлэн томоохон газар нутаг дэвсгэрийг хамран ажилладаг байцаагч нарын тээврийн хэрэгслийг сайжруулах, өдөр тутмын хэрэглээнд шаардлагатай ажлын багаж хэрэглэл, хөл залгуулах унааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Завхан аймгийн байгаль орчны газар, Архангай аймгийн Хангайн нурууны хамгаалалтын захиргаанд мотоцикл өгөхөөр шийдвэрлэлээ.

Байгалийн унаган төрхийг хадгалж гадаад, дотоодын аялал жуулчлалын хөгжүүлэх олон улсын сайн туршлага, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санал санаачилгыг дэмжих, тусгай хамгаалалттай газар болоод сав газрын захиргаануудад менежментийн эргэлтэд оруулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. Иймд орчин нөхцөл, газар нь дээр ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаас ирүүлж байгаа бодит жишээ, тэргүүн туршлагуудыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хөхөгчин гахай өдөр
Хөхөгчин гахай өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.