Хөхөгчин гахай өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Хөхөгчин гахай өдөр

Хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 19, өглөгт охин одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8:10 цагт мандан, 17:07 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Н.Уртнасанг “өшиглөөд” сайд болсон Б.Бат-Эрдэнэ утааг барсангүй дээ?!
Н.Уртнасанг “өшиглөөд” сайд болсон Б.Бат-Эрдэнэ утааг барсангүй дээ?!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.