Мянганы сорилтын сан Монголд хоёр дахь удаагаа “гар” сунгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Мянганы сорилтын сан Монголд  хоёр  дахь удаагаа “гар” сунгана

Мянганы сорилтын сан Монголд хоёр дахь удаагаа “гар” сунгана

АНУ-ын Мянганы сорилтын сан нь тус улсын иргэдийн хүч хөрөнгөөс боссон санхүүгийн хуримтлал гэж ойлгож болох юм. Энэхүү сангийн мөнгийг Мянганы сорилтын корпораци нь захиран зарцуулдаг бөгөөд голцуу хөгжлөөр хоцорч яваа улс орнууд руу чиглүүлдэг аж. Манай улсын хувьд энэхүү сангийн мөнгөнөөс хоёр дахь удаагаа хүртэх боломжтой болжээ. Тус корпорацийн гүйцэтгэх захирал Дэйна Ж.Хайд саяхан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж энэ тухай мэдэгдсэн байна. Тэрбээр, “Монголын ардчилсан хөгжлийг дэмжсэн хэрэг” гээд энэ удаагийн тусламжаа хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнесийн орчинг таатай болгоход зориулна гэжээ. Энэ нь нэлээд судалгаа шаардсан ажил бөгөөд уг сангийн мөнгө хоёр жил орчмын дараа Монголд орж ирэх боломжтой ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

“Голомт”-ын Д.Баясгалан Тавантолгойд өргөн цариг зоосныхоо шанд нүүрсний 10 хувийг хүртэж эхэлсэн нь
“Голомт”-ын Д.Баясгалан Тавантолгойд өргөн цариг зоосныхоо шанд нүүрсний 10 хувийг хүртэж эхэлсэн нь
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.