“Голомт”-ын Д.Баясгалан Тавантолгойд өргөн цариг зоосныхоо шанд нүүрсний 10 хувийг хүртэж эхэлсэн нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 35 секунд
“Голомт”-ын Д.Баясгалан Тавантолгойд өргөн цариг зоосныхоо шанд нүүрсний 10 хувийг хүртэж эхэлсэн нь

“Голомт”-ын Д.Баясгалан Тавантолгойд өргөн цариг зоосныхоо шанд нүүрсний 10 хувийг хүртэж эхэлсэн нь

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс дэлхийд анх удаа “нууц” төмөр зам барьж, ашиглалтад оруулсныг өнөөдөр зарлаж, нээлээ. Ингэхдээ урд Хятадын талтайгаа холбогдоогүй төмөр зам дээр тууз хайчлан, ёслолын буудлага хийж шоудав. Өөрөөр хэлбэл, 1520 мм-ийн өргөн царигаас 1435 мм-ийн нарийн цариг руу шилжүүлэн ачих хэсгээ байгуулаагүй байгаа. Шилжүүлэн ачих хэсгийг барьж байгуулахад дахин 2 жилийн хугацаа шаардлагатай гэх. Харин нууц гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн 2018 оны зөвлөмж бөгөөд уг төмөр замд хэн, хаанаас, хэдэн төгрөг оруулж буйг нууцалсан явдал.

Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нараас бүрдсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2018 онд нууц зөвлөмж гаргаснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр “Бодь интернэйшнл” групп буюу “Голомт банк”-ны эзэн Д.Баясгалан шууд шалгарсан байдаг. Мөн хэд хэдэн туслан гүйцэтгэгчтэй. Тэд бас л нууц.

Уг зөвлөмжийн дагуу Засгийн газраас хоёр удаагийн тогтоол гаргаж, “Эрдэнэс таван толгой” компанийн 66, “Монголын төмөр зам”-ын 34 хувийн эзэмшилтэй “Тавантолгойн төмөр зам” компанийг байгуулсан. Энэ схемийн дагуу “Эрдэнэс таван толгой” компани нүүрсээ урьдчилан борлуулах замаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн юм. Тухайн үедээ үүнийг УИХ-ын гишүүд ч мэдээгүй гэдгээ ээлж дараалан зарласан. Улмаар ҮАБЗ төмөр зам барьдаг байгууллага биш гэдэг шүүмжлэл өрнөсөн.

Харин зуучлагч нь “Бодь интернэйшнл” группийн эзэн Д.Баясгалан. Тэрбээр 1520 мм буюу өргөн царигтай төмөр зам тавьж өгснийхөө оронд Тавантолгой нүүрсний 10 хувийг 60 сарын хугацаанд борлуулж зардлаа нөхөх тооцоо хэлж байсан. Ойролцоогоор 10 сая тонн нүүрс буюу 1.5 тэрбум ам.долларын асуудал яригддаг. Тэгвэл цар тахлаас шалтгаалсан “Бодь интернэйшнл” компанийн зардлаа нөхөн хугацаа цаашдаа сунах нь ойлгомжтой. Жишээ нь, өнгөрсөн долдугаар сард ашиглалтад орох ёстой байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам цар тахлаас шалтгаалсан хил гаалийн хүндрэлээс болж цаг 2022.09.09-нд ашиглалтад орж байна шүү дээ.

Дээр нь Засгийн газар “Голомт”-ын Д.Баясгаланд тэрбум гаруй ам.долларын төмөр замын мега төсөл шууд өгөхөд голлон нөлөөлсөн гэдэг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд үрэн таран хийсэн мөнгөний сураг алдрах ёсгүй. Х.Баттулгыг 2012-2015 онд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөлд 280 сая ам.доллартай тэнцэх жэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж буруутгагддаг. Нөгөө талаар энэ мөнгөөр доод бүтцийн 86.6 хувийг нь цутгачихсан гэх тайлбар явдаг. Хэрэв энэ үнэн бол “Голомт”-ын Д.Баясгалангийн Тавантолгойн нүүрсээр барьцаалан гаргасан зардал нь 1.5 тэрбум ам.доллароос хавьгүй бага байх тооцоо ч гардаг.

Ямартай ч Монгол Улс 2 тэрбум орчим ам.доллароор Хятадын талтай холбогдоогүй 230 гаруй км төмөр замыг 10 жилийн турш барьж, найрлав. Энэ хугацаанд эдийн засгийн агуулгаараа Монгол Улс өдөрт 6.5 сая ам.доллар буюу нэг жилд 2.3 тэрбум ам.доллар алдсан гэдэг тооцоо бий. Төмөр замын ажил гацсан 10 жилийн хугацаанд нийт 23 тэрбум ам.долларын орлогоо алдсан гэсэн үг. Түүнчлэн цаашид өрнөх хамгийн том маргаан бол “Эрдэнэс таван толгой” компани нүүрсээ 1520 мм-ийн өргөн цариг бүхий төмөр замаар Хятадын хил хүргээд, шилжүүлэн ачих явдал юм. Төмөр замтай болсноор 32 ам.долларын тээврийн зардал 8 ам.доллар болж буурна гэж байгаа ч шилжүүлэн ачихад зардал нэмэгддэг

Хотын 20 стандартыг НИТХ-аар хэлэлцэнэ
Хотын 20 стандартыг НИТХ-аар хэлэлцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.