633 улсын дугаарыг иргэд үнэ хаялцан худалдан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 50 секунд
633 улсын дугаарыг иргэд үнэ хаялцан худалдан авчээ

633 улсын дугаарыг иргэд үнэ хаялцан худалдан авчээ

Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан тушаалын хүрээнд тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн дунд сонирхол татахуйц улсын дугаарыг дуудлага худалдаанд оролцуулан үнэ хаялцуулж борлуулах үйл ажиллагааг 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа.

Тэгвэл өчигдрийн байдлаар УАР, УАС серийн нийт 774 дугаарыг дуудлага худалдаанд оруулснаас 633 улсын дугаарыг иргэд үнэ хаялцан худалдан авч, төсөвт нийт 1 тэрбум 27 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Энэхүү орлогыг Засгийн газрын дэргэдэх Хүүхдийн төлөө фондод төвлөрүүлэх бөгөөд сайн үйлсийн аянд зориулагдах журамтай.

Өчигдрөөс УАО гэсэн улсын дугаарын шинэ сери задарчээ. 

АТҮТ

Австрийн гоо бүсгүй уулнаас унаж амиа алджээ
Австрийн гоо бүсгүй уулнаас унаж амиа алджээ
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.