Австрийн гоо бүсгүй уулнаас унаж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
Австрийн гоо бүсгүй уулнаас унаж амиа алджээ

Австрийн гоо бүсгүй уулнаас унаж амиа алджээ

Австри улсын 2013 оны гоо бүсгүй Эна Кадик мягмар гарагт нас барсан тухай мэдээллийг цагдаагийн газраас өгсөн байна.

Өөрийн төрөлх Tyrol мужид ууланд алхдаг байсан ба сүүлчийн тохиолдолд уулнаас унаж, шархаа даалгүй нас баржээ.

26 настай тэрээр баасан гарагт Innsbruck хотын Bergisel ууланд алхаж яваад тун хүнд шарх олсон байна.

Түүнийг хоёр оюутан олсон бөгөөд Эна ухаан алдахаасаа өмнө ах руугаа залгаж, болсон явдлыг ярьжээ.

Түүнийг нисдэг тэргээр хотын эмнэлэгт хүргэсэн ба шархаа даалгүй мягмар гарагт насан эцэслэсэн байна.

Түүний нас барсан хийгээд ослын шалтгаан хараахан тодорхой болоогүй боловч Эна ууланд авирах туршлагатай ба осолдсон газрыг сайн мэддэг байсан гэж цагдаа нар үзэж байна.

Тавдугаар сараас есдүгээр сарын хооронд гаргасан судалгаагаар Австри улсад ууланд авирч яваад амиа алдсан хүмүүсийн тоо 115-д хүрсэн бол шархадсан 2385 хүн байгаа ажээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

PHOTONEWS.MN

ГЕГ-ын дарга О.Ганбат гаальчдын зовлонд цадах болоогүй юу
ГЕГ-ын дарга О.Ганбат гаальчдын зовлонд цадах болоогүй юу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.