Замыг замхаруулаад явсан хүн, хүнсний салбарыг хөгцрүүлэхээр ирэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 45 секунд
Замыг замхаруулаад явсан хүн, хүнсний салбарыг хөгцрүүлэхээр ирэв үү

Замыг замхаруулаад явсан хүн, хүнсний салбарыг хөгцрүүлэхээр ирэв үү

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох явц бол наймааны хэлбэрийн жүжиг болж төгслөө.

Эцэст нь хаяж ч болдоггүй, авч ч болдоггүй хэдэн нөхдийн байр суурийг өөрчилж, “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгч болов. Тухайлбал, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, түүний дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнэ гээд хаяж болдоггүй хэсэг нөхдийг нэрлэж болно. Нэрлээд байвал үүнээс гадна олон бий. Тэр тусмаа Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд болсон Ж.Бат-Эрдэнэ бол наймааны хөгшин морь шиг боллоо.

Түүний дүү Ж.Батзандан МАН-д маш том үүрэг гүйцэтгэж, үнэмлэхүй ялалтад хүргэхэд том гавьяа байгуулсан учраас ахыг нь хаях учиргүй. Тиймээс дүүгийнхээ гавьяаны өчүүхэн хэсгийг Дэд сайдын албаар эдлэх болсон нь наймааны хөгшин морь шиг харагдах болжээ. Ж.Бат-Эрдэнэд уг нь Зам тээвэр, хөгжлийн яам түй ч хамаагүй байхад Дэд сайдаар залсан нь үүнийг харуулна.

Тодотговол, Новосибирск хотын Техникийн Улсын Их Сургуулийг "Системийн инженер” мэргэжлээр, ХБНГУ-ын Дортмунд хотын Мэдээллийн технологийн институтийг Мэдээллийн технологийн зөвлөх, удирдлагын ухааны арга зүйч мэргэжлээр, мөн АНУ-д мэдээллийн аюулгүй байдлын шинжээчээр төгссөн хүн. Мэдээллийн технологи талдаа бол тийм ч олон байхгүй мэргэжилтэн гэж болно. Харин замаар бол явж үзсэн байх, өөр юу ч байхгүй. Ажил хөдөлмөрийн гараагаа ч мэдээллийн технологийн чиглэлээр эхлүүлж, үүгээр дагнасан хүн. Гэтэл учрыг нь ч олж амжаагүй замын салбараас нь Хүнс хөдөө аж ахуйн салбар руу өгчихлөө. Утгагүй зүйл болов. Бүр ч мэдэхгүй. Яагаад ингэв гэхээр Л.Халтарыг шуудхан зайлуулчихаж болохгүй учраас наймааны морь шиг болсон Ж.Бат-Эрдэнийг номхочилж байгаа бололтой. Шууд явуулчих гэхээр дүүгийнх нь байгуулсан гавьяаг эдэлж байгаа эрх баригчид яаж ч чадахгүй байна. Үүнээс харахад тэр тун өрөвдмөөр нөхөр. Уг нь тэр зарчмаараа бол Н.Учралын яам хавьд байхад бол маргах зүйл алга. Тэр бол зам, тээврийн салбарыг замхаруулсан хүмүүсийн тоонд тэрбээр зүй ёсоор орно. Одоо хүнс, хөдөө аж ахуйн салбарт ямар ч ахиц дэвшил гарахгүй нь ойлгомжтой. Ёстой л хүнсний салбарыг хөгцрүүлэхээр ирсэн гэж хүмүүс ярьж байна. Аргагүй шүү дээ. Эзэмшсэн мэргэжил, ажилласан дадлага туршлага нь ердөө л мэдээлэл технологийн салбар шүү дээ. Бас болоогүй, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргын албан тушаалыг авчихсан гэж байгаа. Айсуй 2024 онд тэндээс нэр дэвших санаатай. Мөн ч их санаа. Зам, тээврийн салбарыг нь замхаруулж, хүнс хөдөө аж ахуйн салбарыг нь хөгцөрүүлчихээд очихоор сүхбаатарчууд мөн сонгох байх даа. Тэгээд ч тэндээ дархлагдсан Ж.Батсуурь, Н.Ганбиал нарын өмнө гишгэж чадах уу. Ямар Ж.Батзандан дүүгээ дагуулж хамт нэг хүн шиг өрсөлдөлтэй биш.

Tumen.mn

260 айлын үйлчилгээ бүхий орон сууцыг ашиглалтад оруулна
260 айлын үйлчилгээ бүхий орон сууцыг ашиглалтад оруулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.