260 айлын үйлчилгээ бүхий орон сууцыг ашиглалтад оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 4 секунд
260 айлын үйлчилгээ бүхий орон сууцыг ашиглалтад оруулна

260 айлын үйлчилгээ бүхий орон сууцыг ашиглалтад оруулна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдлагаар хангах Төслийн Удирдах Хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар Согинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “Цэргийн хотхон” орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угралтын ажлын нэгдүгээр ээлжинд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх тухай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчимд хийгдэх инженерийн шугам сүлжээний ажилд өөрчлөлт оруулах тухай, Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвлөрсөн ариутгах татуургын шугамд холбох зураг төслийн хөрөнгийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцсэн байна. 

Согинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “Цэргийн хотхон” орчмын Б хэсэгчилсэн талбайд Стандарт проперти групп  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. Нийт  28,2 га газарт 9842 хүн ам буюу 2590 айлын орон сууц, 960 сургууль, 540 хүүхдийн цэцэрлэг, 120 ортой эмнэлэг, лабортори, жижиг дунд үйлдвэрийн барилга баригдахаар төлөвлөсөн байна. Нийт инженерийн дэд бүтцийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын хэмжээ 23,6 тэрбум төгрөг, зураг төслийн ажилд 0,425 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 260 айлын үйлчилгээ бүхий орон сууцны барилгын ажил 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар болсон байна. 

Тухайн хэсэгт 28 айлын эзэнтэй тохиролцож, газар чөлөөлөлт хийж, түрээсийн орон сууцанд оруулжээ. Харин уг барилгын дэд бүтцийн трасст орсон 17 айлын эзэнтэй тохиролцон түрээсийн байранд оруулсан байна. Барилгын инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг нийт 8,3 тэрбум үүнээс 1 дүгээр ээлжинд 4,1 тэрбум төгрөг шаардлагатай  гэлээ. Төслийн Удирдах Хорооны гишүүд хэлэлцээд эхний ээлжинд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ. 2 дугаар ээлжийн барилгын зураг төсөл гарсан бөгөөд 7 дугаар сараас барилгын ажил эхэлж, ирэх оны хавар ашиглалтад оруулна гэж Стандарт проперти группын Гүйцэтгэх захирал С. Сод-Эрдэнэ хэллээ.      
        
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээлснээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчимд хийгдэх инженерийн шугам сүлжээний ажилд өөрчлөлт оруулсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвлөрсөн ариутгах татуургын шугамд холбох зураг төслийг хийхэд шаардагдах 10,4 сая төгрөгийг шийдвэрлэхээр баталжээ. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Хятад руу 200 гаруй тонн самар хулгайн замаар хил давжээ
Хятад руу 200 гаруй тонн самар хулгайн замаар хил давжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.