“Исламын улс” бүлэглэл ЮНЕСКО-ын хосгүй өвд халдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
“Исламын улс” бүлэглэл ЮНЕСКО-ын хосгүй өвд халдлаа

“Исламын улс” бүлэглэл ЮНЕСКО-ын хосгүй өвд халдлаа

Хэт даврагч “Исламынулс” бүлэглэл Дэлхийн хэмжээний үнэт дурсгалуудад халдаж эхэлсэн талаар “theguardian” сайтад мэдээлжээ.

Тодруулбал, тус бүлэглэлийн дайчид Иракийн хойд этгээдэд орших Хатра хотын туурийг нурааж, сүйтгэж буй бичлэгээ интернэтэд дэлгэсэн байна. Хатрагийн туурь нь 1985 онд ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдэж байсан юм.

Энэхүү үнэт өв нь Мосул хотоос баруун урагш 100 орчим км-т оршдог бөгөөд 2000 жилийн өмнөх эртний хотын туурь билээ.

Бичлэгт “Исламын улс” бүлэглэлийн дайчид туурийн чулуун хөшөөг алх, лантуу зэргээр нурааж, буугаар буудан хэдэн хэсэг болгож буй байдал дүрслэгджээ. Мөн нэгэн залуу “Аллах бурхны оронд шүтэж буй хөшөө дурсгалуудыг нураалаа. Цаашдаа ч нураасаар байх болно” хэмээн ярьж байгаа нь бичигджээ.

 

Эх сурвалж: Today.mn

О.Батгэрэл: Монгол улсад Сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдахад бэлэн болсон
О.Батгэрэл: Монгол улсад Сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдахад бэлэн болсон
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.